• Эхлэл
  • “Сэвээ” хийсэн Б.Сарантуяа зохиолчийн цаад зорилго юу байв?

“Сэвээ” хийсэн Б.Сарантуяа зохиолчийн цаад зорилго юу байв?

2020/11/04

МҮОНРТ гэдэг их айлын эзэн суух тэмцэл өрнөсөөр багагүй хугацаа өнгөрч байна. Хуучин захирал Л.Нинжжамцынхаа хийсэн бүтээснийг харлуулж, хогоор дүүргэж явуулсан энэ газрынхан дотроо ажин түжин дарга захирлын суудлын тохироог хэлэлцэж яваа бололтой.

Уран бүтээлчдийн гэсэн сайхан нэрийн дор уран аргаар албан тушаалд санаархагчдын тоо ч нэмэгдэж байгаа ажээ. Халуун тогоон дотроо “хал цэргийн суудалд хашир уран бүтээлч суух гэсэн ёстой” гэж бор шувуу ч жиргүүлээд амжиж. Үүнийг нь батлах гэсэн мэт” хатдын” зохиолоор алдаршсан зохиолч Бямбын Сарантуяа нууцхан хүслээ тээж чадахгүй худал мэдээлэл тараахаар үзэг цаас нийлүүлээд амжсан байх юм. Тэрбээр энэ тухайгаа өөрийн нүүр хуудастаа тавьж үг үсгийн алдааг олсон мэтээр олон нийтэд ойлголт өгсөн нь худал болж таарав. Яахнав дээ, хоёр алхаад мэдэгдэхээс хойш. Үлдэж хоцорсон хамт олноо бодсон ч тэр,  хэн нэгнийг “хаан” нь болгоод,  өөрөө “хатан”  нь болохоор шийдсэн юм бол.

Тэрбээр энэ тухайгаа,” МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс гарсан тогтоол зөв бичих дүрмийн алдаатай, албан найруулга энэ тэр бол хог дээр үсэрчээ. Мөн баахан сэтгүүлч зохиолчид ажилладаг биз дээ гэх мэтчилэн олон нийтийг мэдээллээр хангах их айлынхныг доромжилжээ. Түүний энэ мэдээлэлд учир мэдэх сэтгүүлчид эгдүүцэж буйгаа ч дамжуулсан байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Б.Галаарид энэ талаар “Намайг утга зохиол, урлагийн чиглэлээр Ерөнхийлөгчийн квотоор орж ирчихээд 6 жил болох гэж байна, гэтэл ТВ-д утга зохиолын нэвтрүүлэг байхгүй гэж шүүмжилжээ. Үндэсний телевизэд Соёл урлагийн бодлогын редакц бий. Тэдний бэлтгэн цацдаг нэвтрүүлгүүдээр утга зохиол, зохиолчидтой холбоотой мэдээ мэдээлэл байнга явдаг, ямар ч асуудал байхгүй. Дээр нь Үндэсний радио, телевизэд маш олон зохиолч, яруу найрагчид ажилладаг. Утга зохиол, урлагийн асуудал муу тусгагдаж байна гэсэн гомдол намайг ҮЗ-ийн гишүүнээр ажиллах хугацаанд нэг ч зохиолч, нэг ч утга зохиолын байгууллага, эсвэл Үндэсний телевизийн уран бүтээлчдийн зүгээс миний нэр дээр, эсвэл Үндэсний зөвлөлийн нэр дээр ирээгүй. Нэвтрүүлгийн сүлжээг зангиддаг Программын албаны даргаар МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, зохиолч хүн ажиллаж байна. Маш олон зохиолчийн хөрөг нэвтрүүлэг, ойн нэвтрүүлэг, дурсамж нэвтрүүлэг гарсаар ирснийг үзэгчид надаар хэлүүлэлтгүй мэднэ. МЗЭ-ээс зохион байгуулдаг арга хэмжээнүүдийг ч хангалттай мэдээлсээр ирсэн. “Гэсэр”, “Жангар”-ын талаар төсөл хүртэл хэрэгжсэн. Монголын радиогоор бол “Их хөлгөн туульс”, “Найраг хөгжөөх цаг” гэхчлэн олон контент тогтмол явж, алдартай сайн романуудыг хүртэл цувралаар уншиж л байна. Тийм болохоор үндэсний радио, телевиз уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах талаар хангалттай ажиллаж байгаа, энэ салбарыг орхигдуулсан, гадуурхсан юм байхгүй гэдгийг хэлмээр байна. Энэ бол Үндэсний радио, телевизийн уран бүтээлчдийн гавъяа. Тэдэнд баярлалаа гэж хэлэх ёстой. Түүнээс биш Үндэсний зөвлөлийн гишүүд нийтлэл, нэвтрүүлгийн бодлогод оролцох нь хуулиараа хаалттай байдаг, бид ч түүнийгээ дагаж мөрддөг” гэжээ.

Б.Сарантуяа зохиолчийн хувьд хамт олноо хагаран бутаргах, уран бүтээл хийсэн нөхдийнхөө хийсэн бүтээснийг илт үгүйсгэх, өөрийн итгэл үнэмшлээ ийнхүү “худалдахад” хүргэсэн цаад учир нь албан тушаал эрх мэдлийн төлөөх тэмцлийн эхний шат бололтой. Хэтэрхий их улайрч яваад бүдэрч унах вий дээ.  

 

Эх сурвалж:ugluuniishuudan.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин