• Эхлэл
  • "Трио" кино НҮБ-ын чуулганаа

"Трио" кино НҮБ-ын чуулганаа

2023/03/18

Жил бүрийн 3 дугаар сарын 21-нд Дэлхийн Дауны хам шинжтэй тэмцэх өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан 130-р сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэмүүлэнгийн гол дүрийг бүтээсэн “ТРИО” Монголын уран сайхны киног НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52-р чуулганы үеэр буюу энэ сарын 20-нд НҮБ-ын Женев дэх төвд толилуулах гэж байна.

Энэхүү кино нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохыг уриалсан бүтээл юм.

Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52-р чуулганд Монгол Улс анх удаа бие даасан хэлэлцүүлэг өрнүүлж, модератороор Монголын Дауны холбооны ерөнхийлөгч В.Ганзориг ажиллана.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин