
"Silk Way Star" Азийн олон улсын дууны тэмцээний Гран при шагналыг дуучин Ч.Мишээл хүртлээ. Тэрбээр 85 оноогоор бусад оролцогчдоо манлайллаа.
Харин хоёрдугаарт байрт Казахстан улсаас оролцсон оролцогч 80 оноогоор, гуравдугаар байрт Узбекистан улсаас оролцсон оролцогч шалгарлаа. Ялагчийг сонгохдоо 50% шүүгчдийн үнэлгээ + 50% үзэгчдийн онлайн санал хураалтад үндэслэн тодруулжээ.
Казахстан улсын нийслэл Астана хотод зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Монгол, Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос зэрэг 12 орны шилдэг оролцогчид өрсөлдсөн юм. Тэмцээн гурван сар гаруйн хугацаанд үргэлжилж, ялагчаа тодруулснаар өндөрлөөд байна.



Сэтгэгдэл байхгүй байна