• Эхлэл
  • Монгол Улс COP17-д “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулна

Монгол Улс COP17-д “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулна

2026/08/05

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар /COP17/ бага хуралд Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох бага хурлаар “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм. Тус төлөвлөгөө нь: 

  • Бэлчээрийн тэргүүлэх санаачилга 
  • Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга 
  • Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга гэсэн 3 үндсэн санаачилгаас бүрджээ.

Энэ хүрээнд нийт 292 төсөлд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт хүсэж буй бөгөөд нэг төслийн дундаж санхүүжилт 700 мянган ам.доллар байх юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна