Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Оюу Толгой ХХК-иас жил бүр зохион байгуулдаг Эрдэнийн Говь шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах ёслол Өмнөговь аймгийн Ханбогд суманд болж өнгөрлөө.
Оюу Толгой компанийн нийт худалдан авалтын 80%-г Монгол улсаас, үүнээс 51%-ийг дотоодын ханган нийлүүлэгчдээс нийлүүлжээ. Шилдэг гүйцэтгэлтэй компаниар Мэргэн чадвар ХХК, Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгчээр Ханбогд хурд, Үндэсний ханган нийлүүлэгчээр Минерал Бэйг, аюулгүй ажиллагааг эрхэмлэгчээр ЭнБиАйКей, шилдгийн шилдэгээр Максам эксплосивс шалгарчээ.
Оюу Толгойн гүйцэтгэх ерөнхий захирал Эндрю Вудли “Оюу Толгой гүний уурхайн барилгын шатны ажил эхлэхийн хирээр бидний хамтын ажиллагаа улам ихээр батжин хөгжинө гэдэгт итгэлтэй” байна гэж жиргэжээ.
Англи эхийг энд дарж уншина уу
For Mongolian version please click here
Сэтгэгдэл байхгүй байна