Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
“Хааны эрэлд” цэргийн хамтарсан сургуулилалт энэ жил 5-р сарын 22-ноос 6-р сарын 4-ны хооронд явагдана.
Монголын Зэвсэгт хүчин болон АНУ-ын Номхон далайн удирдлагаас зохион байгуулдаг Хааны эрэлд хамтарсан сургуулилт 2003 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын энхийг сахиулах хүчний сургуулилалт болсон юм.
2014 онд Хааны эрэлд сургуулилалтанд 23 орны 1000 гаруй, 2015 онд 19 орны 1200 гаруй цэргийн албан хаагч оролцсоны дотор Хятад улс анх удаа өөрийн цэргийн хүчнээ оролцуулсан юм. 2016 оны сургуулилалтанд 47 орны хоёр мянга орчим цэргийн албан хаагч оролцохоор болсон байна.
Жил бүрийн хээрийн сургуулилалтын зорилго нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааг нэмэгдүүлэх, мөн энхийг сахиулах ажиллагааны бүс нутгийн сургалтын төв байгуулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог.
Өнөөдрийн байдлаар 1200 гаруй Монголын цэнхэр дуулгатнууд дэлхийн хамгийн халуун цэгүүдэд алба хааж байна.
Англи эхийг энд дарж уншина уу
For Mongolian version please click here
Сэтгэгдэл байхгүй байна