Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Холбооны зөвлөлөөс 2010 оны 12-р сарын 14-ний өдөр Москвад үзэглэсэн Монгол улсын Орост төлөх өрийг зохицуулах талаар гэрээг батламжилсан байна. Энэхүү гэрээгээр Монгол улсын төлөх ёстой хугацаа нь хэтэрсэн 174,2 сая долларын өрийг тэглэх юм.
Өрийн асуудлыг эцэслэн шийдэхгүй байсан нь хоёр орны хөрөнгө оруулалтын тал дээр хамтран ажиллах нөхцлийг хязгаарлаж байсны дээр нэн ялангуяа Оросын компаниудын Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэх тээвэр болон уул уурхайн томоохон төслүүдэд хаалт болж байсан юм.
2010 оны 7-р сард хоёр талын хэлэлцээрийн үр дүнд Монгол улсын төлөх 163,7 сая шилжих рублийн өр, 10,5 сая ам.долларын өрийг 3,8 сая ам.доллараар хаах шийдэлд хүрсэн юм.
Оросын Засгийн газар өрийн асуудлыг шийдвэрлэснээр хоёр орны зээл санхүүгийн болон хөрөнгө оруулалтын орчныг хөгжүүлэх саад алга болно гэж үзэж байгааг тэмдэглэсэн байна. Зөвшөлцлийн дагуу мөн Оросын төсөвт 3,8 сая ам.доллар орж Оросын эдийн засгийн ашиг сонирхлыг дараагийн шатанд гаргана гэжээ.
Англи эхийг энд дарж уншина уу
For Mongolian version please click here
Сэтгэгдэл байхгүй байна