• Эхлэл
  • Нефть боловсруулах үйлдвэр барих ажил хэрэгжинэ

Нефть боловсруулах үйлдвэр барих ажил хэрэгжинэ

2016/02/03

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих шийдвэр гаргажээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлээс үзэхэд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Бүтээн байгуулалт дөрвөн жил үргэлжлэх юм байна.

Мөн үйлдвэр бий болсоноор жилдээ 2.5 сая тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Түүхий эдээ дотоодоосоо хангахаас гадна Монгол Улсын нефтийн жилийн хэрэглээ 1.2 сая тонноор хэмжигддэг. Үйлдвэрийг Бор-Өндөрт барих нь эдийн засгийн хувьд ч, газар зүйн байршлынхаа хувьд ч зохимжтой гэдэг нь судалгаагаар батлагдсан гэдгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих ажил хэзээнээс эхлэх болон ямар ашигтай талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат мэдээлэл өглөө.

Тэрээр “Нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг 2016 ондоо эхлүүлнэ. Энэ оны гурав, дөрөвдүгээр улиралдаа багтаагаад сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлана. 

Энэ үйлдвэр дотоодынхоо нөөцөд тулгуурласан үйлдвэр байна. Таван байршил сонгосон байснаас хамгийн ашигтай нь Бор-Өндөр сум. Усны нөөц, байршлынхаа хувьд ч Хэнтийд боловсруулсан нефт шугам хоолойгоороо татсан ч тэр ложистикийн хувьд хамгийн ашигтай байрлал болж буй учраас шийдвэр ингэж гарч байна.

Боловсруулах үйлдвэрийн тухайд үйлдвэр нь хувийн хэвшлийн консерциум дээр тулгуурлагдсан хөрөнгө оруулалтаар явна. Үүнд төр оролцохгүй. Оролцох нэг хувилбар байж болно. Энэ бол хяналтын алтан хувьцаа байж болно гэж харж байна. Харин түүхий нефть дамжуулах хоолой нь төрийн мэдлийн байна” хэмээлээ.

Ямартай ч ажил энэ ондоо хийгдэж эхлэнэ хэмээн дээр хэллээ. Энэ нь эдийн засагт сайнаар нөлөөлнө хэмээн үзэж байгаа бөгөөд ажлын үр дүн улс орны хувьд чухал асуудал юм. Мөн сар шинийн дараа Дорнодын газрын тосны түүхий нефтийн олборлолттой газар дээр нь танилцахаар төлөвлөөд байгаа аж.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ахр
    ахыгаа ахиад нэг сонгочих дэгвэл шууд үйлдвэртэй болно гээд илэн далангүй гуйсан чинь дээр дээ луйварчин минь
    2016 оны 02 сарын 14
  • Зочин
    tumur zamd buheldee chingeleg teevrees oor teever shaardlaggui
    2016 оны 02 сарын 13
  • huurhun hutsdag gulug
    Chadah uu
    2016 оны 02 сарын 12
  • Хогийн шаар
    Д.Эрдэнэбат дандаа худлаа ярьдаг махан толгойт байгаа юм, ноён долларыг 1000 төгрөгөөс доош ханштай байлгана гэж далдыг хардаг лам шиг донгоссон хаана байна тэр ханш? 2000 даваад явчихлаа. Иймэрхүү урвагч новшнууд цаагуураа МАН-д үйлчлээд АН-ын нэр хүндийг зориуд унагаж байгаа юм.
    2016 оны 02 сарын 11
  • Зочин
    3сардаа багтаагаад эхлүүлчих тэгвэл үнэмшие 4 р улиралд багтаагаад барьж эхлэнэ гэнэ битгий шаа
    2016 оны 02 сарын 06
  • Зочин
    ШАА ЭРХ БАРИХ ХУГАЦАА ЧИНЬ ДУУСЧ БАЙХАД.
    2016 оны 02 сарын 05
  • зочинзочин
    Олон жил ярилаа. Барихыг хүсэхгүй шатахуун импортлогч нар та нарыг хөдлөгөхгүй байна даа. Тэдэнд сул түлш оруулж ирээд зараад ашиг авах нь одоогоор дэндүү ашигтай байна.
    2016 оны 02 сарын 04
  • zochin
    heden jil ulig boltol jrij baina ,,,Odoo neg boditoi bariad ashiglaltand orson hoino n itgehees ??? Uls ard tumend uul n mon ch heregteibaigaa ymdaa ??? Ailaas guihaar avdraa uh gej ,oorsdoo chadahgui bol chaddag uls humuuseer harilcan ashigtai hurdan baruilmaar ym??? Nogoo heden cadahgui huvalznuud n buu saad boloosoi ???
    2016 оны 02 сарын 04