• Эхлэл
  • “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрөө шинэчлэлээ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрөө шинэчлэлээ

2016/02/23

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

 “НайрсагУлаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ жил зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээнүүдийг  өнөөдөр танилцуулсан талаар бид мэдээлсэн.

Монголд зочилж буй жуулчдын дийлэнх нь үндэсний баяр наадмыг үзэхээр ирдэг, аялал жуулчлалын бараг цорын ганц эвент гэж болохоор болсон. Гэвч наадмын нээлтийн ёслолын тасалбар хүрэлцээ муутай, бөхийн барилдаан, сурын харваа, хурдан морины уралдааныг л үздэг. Бусад цагт нь үзэх зүйлс хомс гэсэн шүүмжлэл гарч байсан.

Тиймээс өнгөрсөн наадмаар баярын таван өдрийн турш нийслэлийн төв талбай болон морин уралдааны Хүй долоон худаг цогцолборт тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Төв талбайд Монголын үндэсний “Учиртай гурван толгой дуурь”, сонгодог урлаг болон рок попын тоглолтын шоу зохиосон нь олны сонирхлыг татаж байсан билээ. Мөн аялал жуулчлалын эвентийг нэмэгдүүлэхээр Хүй долоо худагт буддын шашны зан үйлийг харуулсан Даншиг наадмыг өнгөрсөн жилийн наймдугаар сарын 7,8,9-нд анх удаа зохион байгуулсан нь онцлог арга хэмжээ болсон.

Энэ жил ч уг арга хэмжээг үргэлжлүүлэн зохиохоос гадна бас өөр шинэ содон тоглолт шоу зохион байгуулах юм.

Энэ талаарх тодруулга, мэдээллийг хүргэж байна.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл: Леонардо ди Каприо Монголд ирэх болсон нь маш сайн мэдээ

  • Өнгөрсөн жил The best of classics” сонгодог урлагийн үдэш, “Учиртай гурван толгой” дуурь, Монгол талын бүжгийн фестиваль, Морин хуурын фестиваль, шашин соёлын түүхийг харуулсан “Даншиг наадам” зохион байгуулсан. Энэ арга хэмжээнүүд ч үргэлжлэх юм байна. Гэхдээ энэ жилийн онцлог...?

  • Өнгөрсөн жил санаачлан эхлүүлсэн өмнөх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлнэ. Үүн дээр Монгол уран нугаралтын гайхамшигийг харуулсан “Уул усны домог” уран нугаралтын фестивалийг Чингисийн талбай дээр хийнэ. Мөн “Ulaanbaatar book fair”номын баяр, ОУ-ын кино наадам гэх мэт шинэ арга хэмжээнүүд нэмэгдсэн. Мөн амьд хөгжмийн “Play Time”наадмийг үргэлжлүүлэн дэмжин ажиллана. Энэ жил соёл урлагийн 16 арга хэмжээ зохион байгуулна. Энэ нь жуулчдаас илүүтэй Улаанбаатарчууд, монголчууддаа зориулж байгаагаараа онцлог юм.

Соёл урлагийн хөтөлбөрийн онцлог маань зөвхөн улсын баяр наадмаар олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаас гадна наймдугаар сард ч мөн эвентүүдийг зохиож хэвшүүлснээр аялал жуулчлалын улирлыг улам идэвхжүүлэх зорилготой. Зөвхөн уламжлалт баяр наадмаар бус бусад үед ч үзэж сонирхох зүйлтэй байлгаж байж жуулчны улирал улам идэвхжих юм. Жуулчдад зориулсан арга хэмжээнүүд маань үндсэндээ хоёрдугаар сараас эхэлсэн. Хоёрдугаар сард Өвлийн наадам зохиосон. Ирэх гуравдугаар сараас бусад арга хэмжээнүүд маань үргэлжилнэ.

  • Холливудын жүжигчин Леонардо ди Каприо Монголд ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг дагаад гаднаас хамтран ажиллах санал, хөрөнгө мөнгө орж ирэх боломж байгаа юу?

  • Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг байгууллагуудтай хамтраад алдартай жүжигчин Монголд ирэхээр төлөвлөсөн нь Монгол Улсын сурталчилгааны хувьд маш сайн мэдээ болж байна. Мөн CNN агентлаг аялахад онцлох орноор Монгол Улсыг нэрлэсэн. Энэ зун АСЕМ-ын чуулга уулзалт Улаанбаатар хотод болно. Тиймээс соёл урлагийн томоохон арга хэмжээг чанартай сайн гүйцэтгэж, анхаарал татах зорилгоор аялал жуулчлалын шинэ маршрут гаргах зорилготой байгаа.

  • “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 3,6 тэрбум төгрөг зарцуулна гэсэн мэдээлэл байсан. Хэчнээн хувийг соёл урлагийн арга хэмжээнд зарцуулах вэ. Бас эргээд ямар ашиг олох төлөвтэй байгаа вэ?

  • Тийм ээ. Энэ онд нийт 3.6 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан. Үүний талаас дээш хувийг соёл урлагийн арга хэмжээнд зарцуулж байна. Монгол Улсад нэг жуулчин нэг хоноход хичнээн төгрөг зарцуулдаг, эргээд шууд бус байдлаар хэр хэмжээний орлого орсон талаар аялал жуулчлалын газраас мэдээлсэн. Бидний хамгийн том хүлээлт бол Европ Америкаас гадна хөрш орны жуулчид ялангуяа Монгол туургатан Буриад, Өвөрмонгол, Халимаг гэх мэт улсаас жуулчид хүлээн авах илүү өндөр хүлээлттэй байгаа. Бидэнд соёлоороо холбогдсон давуу тал байгаа учраас үүнийг ашиглах хэрэгтэй.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл:

- Хөтөлбөр иргэдийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

- Хөтөлбөр эхэлж байх явцад иргэд эдийн засгийн ач холбогдол, эдийн засгийн  үр ашгийг сайн ойлгох ёстой. Мэдээж найрсаг инээмсэглэлтэй байснаар эргээд олон зочин хүлээн авч, эдийн засгийн хувьд нэмүү өртөг шингээсэн олон бараа ажил үйлчилгээ бий болж иргэдэд үр ашгаа өгнө. Өнгөрсөн онд буюу 2015 онд  татварын байгууллагаас гаргасан судалгаагаар 20 гаруй тэрбум төгрөгний бараа эргэлт нэмэгдэж, нэмүү өртөг бүтээгдэж эдийн засаг үр ашигтай  байсан. Энэ  онд ч гэсэн энэ хэмжээг нэмэгдүүлэх зорилготой байгаа.

- Ямар арга хэмжээнд хамгийн их хөрөнгө зарцуулахаар байна вэ?

-Ерөнхийдөө арга хэмжээнүүдэд өнгөрсөн жилийн төсөв мөнгөтэй ойролцоо хөрөнгө зарцуулна. Зарим нэг арга хэмжээг идэвхжүүлэх байдлаар буюу жишээлбэл, Даншиг наадмын үеэр нэлээд олон арга хэмжээ нэмж зохион байгуулахаар болсон.

Сануулахад: Энэ жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийтийг хамарсан 25 багц ажлын хүрээнд 16 соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулна. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэл Улаанбаатар хот 2020 онд жилдээ хоёр сая жуулчин, 2030 онд таван сая жуулчин татах том зорилготой юм.

Ингээд энэ оны соёл урлагийн арга хэмжээний хуваарийг танилцуулъя:

  • 3-р сарын 26-наас 4-р сарын 10 “Дэлхийн цирк Монголд” олон улсын цирк

  • 5-р сарын 15-наас 21-ны хооронд “Гэгээн муза” театр урлагын наадам

  • 5-р сарын 20, 21-нд “Ulaanbaatar book fair”номын баяр

  • 5-р сарын 28-нд “Монгол цэргийн жавхаа”

  • 6-р сарын 4-нд “Улаанбаатар” ОУ-ын марафон- бүх нийтийн гүйлт

  • 6-р сарын 4, 5-нд “Ulaanbaatour”аялал амралтын олон ОУ-ын үзэсгэлэн

  • 6-р сарын 11-нд“Улаанбаатар Венийн үдэш” вальс бүжгийн үдэш

  • 6-р сарын 18-нд“UB Dance”фестиваль

  • 6-р сарын 24-26-нд“Play Time”ОУ-ын амьд хөгжмийн наадам

  • 7-р сарын 2-нд“The best of classics”сонгодог урлагын үдэш

  • 7-р сарын 10-нд “Дээлтэй Монгол наадам”, “Учиртай гурван толгой” дуурь

  • 7-р сарын 11-нд “Улаанбаатарын үдэш” рок, поп оддын тоглолт

  • 7-р сарын 12-нд “Silence white”электро хөгжмийн наадам, “Талын бүжиг фестиваль”Монгол туурагтны бүжгийн их наадам

  • 7-р сарын 13-нд “Морин хуур фестиваль” Морин хуурийн наадам

  • 7-р сарын 14-нд “Ulaanbaatar swing night”Их талын жааз- ОУ-ын фестиваль

  • 7-р сарын 30-нд “Алдрын од” урлагийн оддыг алдаршуулах тоглолт

  • 8-р сарын 6-нд Таван зуун лам ном хурах ёслол, “Уул усны домог”уран нугаралтын фестиваль

  • 8-р сарын 6, 7-нд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам

  • 8-р сарын 7-нд “Эвлэх уянга буюу ер бусын эрчим” этно мюзикл

  • 8-р сарын 13-14-нд “Олон үндэстний хоолны фестиваль”

  • 8-р сарын 15-20-нд“Моно жүжгийн наадам”

  • 8-р сарын 25-30-нд“UB Art Fair”“Street Art”дүрслэх урлагийн өдрүүд

  • 10-р сарын 11-15-нд “Улаанбаатар” Олон улсын кино наадам

  • 12-р сарын 5-15-нд “Цөмөөхэй” бүжгэн жүжиг

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна