Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
“Зэс эрдэнийн хувь” ХК нь Эрдэнэтийн овоо ордын исэлдсэн хүдрийг түшиглэн катодын буюу цэвэр зэс гаргах үйлдвэрийг байгуулахаар болсон байна. 2010 онд байгуулагдсан “Зэсийн эрдэнийн хувь” ХХК 2015 оны Эрдэнэт үйлдвэртэй хүдэр ашиглах гэрээ байгуулж томоохон бүтээн байгуулалтын ажлын эхлэлийг өнөөдөр тавилаа.
Шинээр байгуулах катодын зэсийн үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээнд “Зэс эрдэнийн хувь” ХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал, “БльюМон” группын ерөнхий захирал Ц.Санжжав нар гарын үсэг зурсан байна.
Жилийн 5000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай 45 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар хэрэгжих үйлдвэрийн бүтээн байгуулалт тавдугаар сараас эхлэх юм. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ХБНГУ-ын “Ферростаал” компани, технологийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгчээр Финланд улсын “Оутотек” компани ажиллахаар сонгогджээ. Дэвшилтэт технологи бүхий үйлдвэр ашиглалтанд орсноор 140 гаруй ажлын байр шинээр бий болохын сацуу төсөвт 7,08 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төсөвт төвлөрүүлэх юм.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна