• Эхлэл
  • С.Ганбаатар юу хэлэх бол?

С.Ганбаатар юу хэлэх бол?

2016/03/03

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Товчхондоо ХҮН-ын бужигнаан гэмээр үйл явдал үргэлжилж байна. ХҮН-д элсэж буйгаа албан ёсоор зарлаад хоёр сар болж байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намынхан нь огцруулж буйгаа мэдэгдсэн. Түүний араас ХҮН намын Н.Бат-Оргил, О.Алтангэрэл нар гуравдугаар сарын 2 буюу өчигдөр хуралдсан тус намын Төв хорооны хурлыг хууль бус гэж зарлаж эхлэв. Харин хууль ёсны дагуу хуралдаж, С.Ганбаатарыг намын даргаасаа огцруулж Б.Найдалааг сонгосон хэсгийнхэн хурал хууль ёсны бөгөөд Төв хорооны 58 гишүүнээс 30 гишүүн оролцсон гэж мэдэгдэж байгаа юм.

Харин өнөөдөр С.Ганбаатарын талынхан гэгдэх хэсэг хүмүүс мөн намын Төв хорооны хурал зарлан хуралдуулж, Б.Найдалааг намын дэд даргаас чөлөөлсөн гэсэн мэдээлэл гарлаа. Тэд мөн Төв хорооны албан ёсны хурал болсон гэж байгаа боловч нөгөө талаас хууль бус гишүүд бүрдүүлэн хурал хийлээ гэж үзэж байгаа аж.

Харин С.Ганбаатарын талынхан намын Төв хорооны гишүүдээ шинэчлэн сольсон гэсэн бас нэг маргаан дэгдэхээр болоод байна. Төв хорооны гишүүдийг өөрчилсөн гэдэг нь ч мөн хуулийн хүрээнд маргаан дэгдээх бололтой. Одоо тэгэхээр С.Ганбаатар ямар тайлбар, мэдэгдэл хийх нь бараг тодорхой. Гэвч хоёр хурлын аль нь хууль ёсны талаар маргаан үргэлжлэх бололтой.

Энэхүү маргаантай асуудлуудын талаар өнөөдөр Төв хорооны хурлаа хийсэн гэх хэсгийнхэн 11.30 цагаас хэвлэлийн бага хурал хийнэ гэж зарлаад байна.  Мөн өчигдөр албан ёсоор хурал хийсэн гэж байгаа Төв хорооныхон ч хариу мэдэгдэл хийх бололтой.

А.Ану

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here

Хэвлэлийн бага хурлын талаарх мэдээллийг энд дарж уншина уу. 

С.Ганбаатбар би аз жаргалтай байна


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 04 сарын 11
  • зочин
    Ганбаатар 2009-2010 хөдөлмөрийн дээдийг бакалавргүй байж магистраар 1 жилийн дотор төгсөж болдогийн муу....
    2016 оны 03 сарын 07
  • зочин
    Ганбаатар 2009-2010 хөдөлмөрийн дээдийг магист
    2016 оны 03 сарын 07
  • зочин
    Энэ ер нь манай улс чинь юу л болоод байна даа төрд байгаа хүмүүсийн дүнтэй дипломыг нь шалгаж үзмээр юм.Төрд байгаа дипломгүй нөхдүүд төрийг самраад байгаан биш үү
    2016 оны 03 сарын 07
  • Зочин
    Ганбаатарыг бугд танина. Харин намын бусад гишуудийг нь хэн ч мэдэхгуй.
    2016 оны 03 сарын 06
  • Зочин
    21 аймаг, 9 дүүргийн намын хорооны дарга нар нь нэг ч байхгүй байхад 54 хүнээс 30 хүний ирц бүрдэх үү? Логиктой юм бичээчээ. Гүтгэлэгийн шинж чанартай захиалгат мэдээ бичсэн хүмүүст бас хүлээлгэх хуулийн хариуцлага байгаа шүү
    2016 оны 03 сарын 04
  • zochin
    Ganbaatarig demjij bna er n mongol ulsin toloo gesen humuusin toond zui esoor ordog buu uzel bodloosoo uhraarai gazar snoroogoo urgelj hamgaalj baigaarai burhan ovog deedes cnin Uynga bolon busad gazar snoroonihoo toloo gesen humuusiig hamgaalj iveene
    2016 оны 03 сарын 04
  • Зочин
    Энэ Ганбаатар нөгөө Гүнбалайгаас дор балай гэдгээ харуулж шившгээ дэлгэлээ дээ.
    2016 оны 03 сарын 03
  • Oyun
    Ganbaatarig demjij bn . Hiihees umnu ogtsruullaa hallaa soliloo gehiin yamar uchirtai ym be . Unuheer hiij chadaj bsan shu ene hun. Bolomj olgo .Huniig buu gutgej doromjil .Ter diplom ntr odo yag hend heregtei ym be.
    2016 оны 03 сарын 03