Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Витольд Ващжуковскитэй НҮБ-ын Женев дэх төвийн байранд уулзалт хийлээ.
Уулзалтаар гадаад хэргийн сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцов.
Польшийн Гадаад хэргийн сайд Ващжуковски уулзалтын үеэр тус улсын Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээхээр шийдвэрлэсэн тухай сайд Л.Пүрэвсүрэнд албан ёсоор мэдэгдлээ.
Энэ онд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын Дээд төвшний 11 дэх удаагийн уулзалтад Польшийн Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцох болсныг мөн дуулгав.
Монгол Улс, БНПУ-ын хооронд 1950 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Польш Улс 1960 оноос Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээн ажиллуулж байгаад 2009 онд хаасан бөгөөд Бээжин дэх ЭСЯ нь манай улсыг хавсран хариуцаж байгаа юм.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна