• Эхлэл
  • Орон нутгийн замуудыг хаалаа

Орон нутгийн замуудыг хаалаа

2016/03/03

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Ойрын өдрүүдэд хүчтэй цасан шуурга болж, цаг агаар муудаж болзошгүй талаар холбогдох албаныхан анхааруулж, Баян-Өлгий аймаг буюу баруун чиглэлд нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах болсныг Автотээврийн үндэсний төвөөс өнөөдөр зарласан.

Мөн өнөө шөнө  Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговийн нутгаар, маргааш өдөр Төв, Хэнтий, Дундговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, өнөө шөнө Өмнөговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр, маргааш өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тиймээс шаардлагатай гэж үзвэл орон нутгийн бүх чиглэлийн замын хөдөлгөөнийг хааж болзошгүй гэсэн мэдээлэл гараад байсан билээ. Тэгвэл өнөөдөр Улаанбаатарын цагаар 21.00 цагаас эхлэн нийслэлээс гарах бүр замуудыг хааж байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Иймд замын хязгаарлалтыг цуцалтал нийслэл хотоос орон нутгийн замд гарахгүй байхыг тус газраас анхааруулан зарлалаа. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон  анхаарууллаа.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 04 сарын 11
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 04 сарын 01