• Эхлэл
  • Гоё сайхан амлалтууд хэзээ бодит биелэлээ олох вэ?

Гоё сайхан амлалтууд хэзээ бодит биелэлээ олох вэ?

2016/04/13

Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа саатсанаас болж орон гэргүй болох аюул Улаанбаатар хотын 200 орчим иргэнд тулгараад байгаа тухай өмнө нь мэдээлсэн.

Сүхбаатар дүүргийн 10-р хорооны иргэд өнөөдөр орон, гэргүй блох дээрээ тулаад байгаа ба зарим иргэд нь гоё сайхан орон сууцтай болгож өгнө гэсэн үгэнд нь итгээд нүүсэн бол зарим нь нүүгээд очих газаргүй тул тэндээ үлдэж нураасан балгасан дунд амьдарч байна.

Байрных нь цонх, хаалга, паарыг сугалан, хогийн цэг болгосноос хүн амьдрах аргагүй болсон байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгшид, бага насны хүүхдүүд бүхий эдгээр өрхийг шаардлага хангасан, зохистой орон байраар яаралтай хангах хэрэгтэй байгаа юм. Иргэд удаа дараа холбогдох байгууллагад хандсан боловч асуудлыг шийдвэрлээгүй хэвээр байгаа аж.

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нийтийн цагаан байрнуудын гуравдугаар байрнаас 28 өрх 2015 оны 2-4 дүгээр сарын хооронд нүүж гарсан. Хувийн барилгын компаниуд тухайн байрны иргэдэд шинэ байр барьж өгнө гэж амлажээ.

Эмнести интернэшнл ЭЗНСЭ-ийн кампанит ажлын зохицуулагч, судлаач Кэйти Барракло “Гэр хороолол дахин төлөвлөлтийн талаар бид судалгаа хийж байгаа юм. Судалгааныхаа хүрээнд гэр хороололын дахин төлөвлөлтөд орж буй газруудын иргэдтэй уулзаж байгаа. Жишээлбэл: СБД-ийн 10 хорооны иргэдийн тулгамдаад буй асуудал бол орон сууц юм. Угтаа бол ашиглалтын шаардлага хангахгүй байгаа байшинг дахин төлөвлөөд орон сууц болгож өгөх ёстой байсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл тэнд барилга баригдаагүй иргэд амьдрах орон гэргүй болох аюул тулгараад байна.

Бидний хийж буй судалгаа нь орон байртай байх эрхийн хүрээнд хийгдэж байгаа судалгаа юм.

Энэ судалгаагаар бид хүний эрх хаана яаж зөрчигдөж байгааг Засгийн газарт мэдээлж, энэ зөрчлийг арилгахын тулд тохирох ажлыг хийнэ үү гэсэн зөвлөмжийг гаргана. Энэ зөвлөмж нь Олон Улсын Хүний эрхийн хуульд боловсруулагдана гэсэн үг. Засгийн газар ард иргэдийнхээ эрхийг эдлүүлэх, хамгаалах энэ үүргээ хаана алдсанг нь гаргах зорилготой дээрх судалгааг хийж байгаа юм. Судалгаа хийж байх хугацаанд дээр зөрчил илэрсэн бөгөөд бидний зүгээс бус энэ асуудалд Засгийн газраас тусламж үзүлэх буюу шийдвэр гаргаж богино хугацаанд эдгээр иргэдийг орон гэртэй болгох зайлшгүй шаардлага бий болоод байгаа ба тэдэнд орон гэргүй болох аюул тулгараад байна“ гэв.

Сүхбаатар дүүргийн 10-р хорооны оршин суугч Г.Лүндээ “Манай байшин нь нийтийн байр юм л даа. Тэрхүү байрыг 2008 оноос хойш орон сууц болгоно гэж ярьж байгаад жилийн өмнө буюу 2015 онд иргэдийн байраа суллахыг хүссэн. Ингэхдээ тэд байраа суллахдаа хаалга, цонх паараа аваарай гэж байсан. Зарим айл нь тэдгээрийг нь аваагүй шууд нүүсэн. Харин миний хувьд тэндээ үлдсэн.

Учир нь өөр очих газар байхгүй. Гэтэл хөрш айлууд хаалгаа авах үед хана доргиж манай хана хүртэл хагарсан байдаг. Өвөл тэндээ хэсэг амьдарсан ч хүйтэнд даараад эрүүл мэндийн байдал сайнгүй болхоор нь өөр газар байр түрээслэсэн. Ингээд цаг агаар дулаархаар нь эргээд ирсэн. Өнөөдрийн байдлаар тэнд амтдарч байгаа хүмүүс зүгээр л хогийн цэг дээр амтдарч байна шүү дээ. Угтаа бол “Гэзэгийн худаг” гэх компани барилгын ажлыг гүйцэтгэх байсан. Харин дараагаар нь “Өндөр заяа” гэх компаанид өгч байгаа гээд энэ асуудал сунжирсан.

Одоо яг аль компани нь энэ ажлыг цааш үргэжлүүлэх нь тодорхойгүй. Нэг ёсондоо иргэд дээрх хоёр компанийн дунд хохироод байгаа хэрэг юм. Удаа дараа холбогдох байгууллагад хандсан ч асуудалд доривтой арга хэмжээ авахгүй байна. Өнөөдр тэндээс нүүгээд очих газаргүй хүмүүс төд удалгүй амьдрах балгасгүй болох дээрээ тулсан. Амлаад байсан зүйлс нь хэзээ бодит биелэлээ олох вэ? энэ асуудлыг холбогдох албан тушаалтан нь яаратай шийдэж өгнө хэмээн СБД-ийн 10-р хорооны иргэд хүсч байна” гэлээ.

Энэ мэтчилэн гэр хороолол дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэд цөөнгүй байна. Асуудлыг яаралтай шийдэхгүй бол тэд гудамжинд гарах дээрээ тулсан гэдгээ бухимдалтайгаар хэлж байна. Мөн гэр хороолол дахин төлөвлөлтийн ажлыг хийх компаниуд тендерт зарлаж ялсан тохиолдолд барилга барих зөвшөөрлөө авах учиртай. Гэтэл өнөөдрийн энэ хариуцлагагүй байдал үүсээд байхад хэн ч үүнд арга хэмжээ авч асуудлыг шийдвэрлээгүй байна.

200 иргэнд орон гэргүй болох аюул тулгараад байна

2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 12-НЫ ДОТОР ДАРААХ ХАЯГААР ЗАХИА БИЧНЭ​


Сэтгэгдэл байхгүй байна

  • ИРГЭН
    ЯАГААД ӨӨРСДӨӨ ЭРХ АШГАА ХАМГААЛЖ САНАА ТАВИХГҮЙ, ХУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛГӨӨ АВЧ БОЛОХГҮЙ БАЙГААН БЭ?? ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ
    2016 оны 04 сарын 16
  • Бурхан
    Амлалт өгсөн эрхмүүд тэнгэрт халисны дараа, яагаад гэвэл тэд худал хуурмагийг амладаг
    2016 оны 04 сарын 15