Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр /2016.04.27/ боллоо.
Уг хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад албаныхан болон тус яамны сайд Р.Жигжид хариулт өгөв.
Ингээд нүүрсний экспорт болоод үнэ ханшийн талаарх мэдээллийг хүргэе.
2016 онд нийт 19 сая 500 мянган тонн нүүрс урд хөрш рүү экспортлоно гэж Уул уурхайн яам төлөвлөжээ. Үүнээс эхний гурван сард 5.2 сая тонн нүүрс олборлож, 3.3 сая тонныг нь хилээр гаргасан байна.
Нүүрсний үнэ сүүлийн саруудад уналттай, нэг тонн нүүрсний хилийн үнэ 31 доллар, Эрдэнэс таван толгой компаниас гарсан үнэ 25 доллар байгаа юм. Уул уурхайн ажлын улирал нь эхэлж буй учир ирэх 7-12 сарын хооронд нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэнэ хэмээв.
Дэлхийн зах зээлд дээр коксжсон нүүрсний үнэ өнгөрсөн оны 12 дугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд буурчээ.
Монгол Улсад нүүрс экспортлож буй 14 аж ахуйн нэгж байна. Оны эхний хоёр сарын байдлаар дээрх компаниуд хоёр сая тонн нүүрс урд хөрш рүү гаргажээ. Харин эрчим хүчний салбарт нүүрс олборлож нийлүүлдэг 36 компани байна.
Тэд эхний хоёр сард 1.7 сая тонн нүүрс экспортлосон байна. Цаашид нүүрс экспортын хэмжээ өсөх хандлагатай байгаа тухай тус салбарын сайд хэлсэн юм.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна