Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Монголийн ТОП аж ахуйн нэгжтэй танилцана уу
МҮХАҮТ Монгол Улсын засгийн газартай хамтран жил бүр Монгол улсын нийгэм эдийн засаг бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг тодруулдаг уламжлалтай.
Энэ удаагийн буюу 15 дахь шалгаруулалтын эхний 10 доорх компаниуд шалгарсан байна. Үүнд :
1.Эрдэнэт үйлдвэр ХХК
2.Оюутолгой ХХК
3.Худалдаа хөгжлийн банк
4.Улаанбаатар төмөр зам ХНН
5.Монгол Улсын Хөгжлийн банк
6.АПУ ХХК
7.Мобиком корпораци ХХК
8.Голомт банк
9.Хас банк
10.НИК ХХК /ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг хүснэгтээс харна уу/.
Энэхүү шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас ирүүлсэн тоо баримт дээр үндэслэн тодорхой аргачлалын дагуу явуулдаг юм.
ТОП-ын жагсаалтад худалдаа үйлчилгээний 31, уул уурхайн 18, хүнсний үйлдвэрлэлийн 10, банк санхүүгийн 8, эрчим хүч, дулааны 8, харилцаа холбооны 7, газрын тосны хангамжийн 5, барилгын 5, тээвэр ложистикийн 4, ноос ноолуурын 3, хөдөө аж ахуйн салбарын 1 аж ахуйн нэгж багтжээ. Шалгаруулалтад
-Компанийн ашиг
-Татвар төлөлт
-Хөрөнгийн хэмжээ
-Ажиллагсдын тоо
-Орлого гэсэн таван үзүүлэлтийг чухалчлан үздэг юм.
Статистик мэдээллээр бол Монгол улсын 2015 оны “ТОП 100” аж ахуйн нэгжүүд нь нийт татварын орлогын 50 орчим хувь буюу 2.5 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн нийт ажлын байрны тоо өмнөх оныхтой харьцуулахад 20 хувиар өсчээ.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна