• Эхлэл
  • Гэр бүлийн бизнес удаан үргэлжлэхгүй

Гэр бүлийн бизнес удаан үргэлжлэхгүй

2016/08/30

Нийслэлийн гудамж талбай, ил задгай газар түүхий самар жимс ихээр худалдаалагдах болжээ. Тиймээс иргэдийг болц нь гүйцээгүй самар худалдан авахгүй байхыг анхааруулсан ч иргэд түүхий самар худалдан авсаар байгаа.

Түүхий самар нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ба самар худалдаалж буй наймаачид самараа цайруулахдаа ариун цэврийн шаардлага хангаагүй байдаг нь өчвлөл бий болгох аюултай. Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг байна.

Хуш модны самрыг бэлтгэх хугацааг болц гүйцсэн байдлаас хамааран бүс нутаг, хугацаа бүрийг ялгавартай тогтоосоор ирсэн. Ингэхдээ ойн анги, байгаль хамгаалагч, “Ойн судалгаа хөгжлийн төв” зэрэг байгууллагуудын судалгаанд үндэслэн төр захиргааны төв байгууллагаас тогтоодог байна.

Гэтэл иргэд байгадийн үнэгүй хүнсийг болоогүй байхад нь хоорондоо уралдан байж түүн Нийслэлд оруулж ирэн худалдаалж байгаа юм.

Угтаа бол самар бэлтгэх хугацаа болоогүй, эсвэл зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойн баялгийг түүсэн, тээвэрлэсэн зөрчил гаргасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний нэг сарын доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй, ойн нөхөрлөл аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тухай сануулсаар байхад иргэд дүлий мэт аашилж дээрх үг өгүүлбэрийг огтхон ч тоохгүй байгаа аж.

Ганц ингээд ч зогсохгүй түүхий самар түүгчид модыг гэмтээж байгаа юм. Болц нь гүйцээгүй самрыг түүхийн тулд модыг мунаар хүчтэй цохиж гэмтээх, мөчрийг нь хугалах, анхаарал болгоомжгүйгээс ой хээрийн түймэр гарах эрсдэлд их байдаг.

Гэх мэтчилэн эрүүл мэнд олоод байгальд эрсдэл ихтэй гэдгийг сануулж, анхааруулж байгаа ч үл тоомсорлогчид байгадлийн үнэгүй зүйлийг мөнгө болгох гэж улайран дайрч байна.  Бүр сүүлдээ гэр бүлийн бизнес болж хувирч байгаа харагдана. Гэр бүл хамаатан садангаараа нийлж самаранд явж байгаа тохиолдол их байна.

Энэ нь өнөөх байнгын яригддаг нийгмийн амжиргаатай холбоотой гэж тайлбарлах нь цөөнгүй. Санхүү, эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ үед байгалийн үнэгүй хүнсийг мөнгө болгох нь зөв хэмээн бодож байгаа ч энэ нь сөрөг нөлөө ихтэй юм. Гэхдээ дээрх бизнес тийм ч удаан үргэлжлэхгүй биз ээ.

Иргэд эрүүл мэндээ бодож түүхий, ариун цэврийн шаардлага хангаагүй хүнс хэрэглэхгүй байхыг анхааруулсаар байна.

Ч.Болор

 


Сэтгэгдэл байхгүй байна