Сүүлийн жилүүдэд Англи хэл сурах хүсэлтэй залуучын тоо нэмэгдсээр байгаа. Энэ нь зайлшгүй шаардлагатай буюу ажил мэргэжилд нь англи хэлтэй байх нь чухал болсон учир нь эрэлт ихэсч байгаа аж. Харин хүмүүсийн англи хэл сурах арга барил нь улам хялбар буюу өртөг багатай болсоор байна. Энэ нь сайн хэрэг. Цахим хуудаснаа групп нээж нэгдэцгээж байгаа буюу бие даан суралцах нь олонтаа.
Тэгвэл англи хэл сурах хүсэлтэй болн суралцаж буй хүмүүс хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.
Тодруулбал, Монсудар хэвлэлийн газрын дэргэдэх "Боловсролын давалгаа" ТББ-ээс Интерном дэлгүүртэй хамтран нийгмийн асуудал, залуучуудын боловсролд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээ И-март дээрх Интерном дэлгүүрийн салбарт англи хэл сурахыг хүсэгчдэд зориулсан "Оюуны давалгаа" нэртэй мэдлэг солилцох өдөрлөгийг зохион байгуулагдах аж.
Энэхүү өдөрлөгийн зорилго нь англи хэл сурах арга эвээ олохгүй байгаа ч сурах чин хүсэлтэй залууст шинэ боломжийг нээж өгөх, илүү хямд өртөг, хялбар аргаар сурах аргыг таниулж урам зориг өгөхөд оршино.
Уг үйл ажиллагааны үеэр англи хэлийг бие даан хурдан хугацаанд хялбар аргаар сурахтай холбоотой лекцүүд болохоос гадна оролцогчдын дунд хөгжөөнт тэмцээн, уралдаан зохиогдож сугалааны азтан ч мөн шалгаруулах юм байна. Тэмцээн болон сугалааны ялагч англи хэлийг бие даан сурах цогц хичээл "English for everyone" номын өөрт тохирох төвшний дасгалын болон дүрмийн номыг 50хувь, 70хувь, 100хувь хөнгөлөлттэй авах эрхийн бичгийн эзэн болох аж. Мөн хэл сурахад шаардлагатай Oxford-ын толь бичиг болон гадаад хэлний тольнууд, дүрмийн болон дасгалын номууд бүгд 20хувь хямдрах тухай тус газраас мэдээллээ.
Хөтөлбөрт багтсан зүйлсээс дурьдвал, Нийгмийн Анагаах Ухааны Магистр Ч.Цэлмүүн, "English for everyone" номын ерөнхий редактор Д.Янжинлхам нар урилгаар ирж англи хэлийг бие даан хялбар аргаар сурах талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцана.
Арга хэмжээ маргааш буюу наймдугаар сарын 31-ний 16 цагт Чингис И-март худалдааны төвийн 2-р давхарт байрлах Интерном дэлгүүрийн салбарт болно.
Сэтгэгдэл байхгүй байна