• Эхлэл
  • Монголын тамирчдын ”хориг” үргэлжлэх үү?

Монголын тамирчдын ”хориг” үргэлжлэх үү?

2016/08/30

Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагч нар шүүгчдэд эсэргүүцэл илэрхийлж, хувцсаа тайлж шидсэн нь Риогийн олимпийн бас нэгэн дуулиан болсон.

Үүний араас шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн Г.Мандахнар болон хоёр дасгалжуулагчид арга хэмжээ авах, бүр цаашилбал Монголын чөлөөт бөхийн баг тамирчдыг бүхлээр нь гурван жилийн турш олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хасах гэж байна гэсэн шуугиан гарч байсан.

Энэхүү мэдээллийг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж твийтерт жиргэж байсан билээ. Гэхдээ тухайн үед албан ёсны бичиг хараахан ирээгүй байна гэж байсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн А.Сүхбат, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тэргүүтэй тус холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хийсэн мэдээллээр бол Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос албан бичиг ирүүлсэн байна. Уг бичгээр бол манай улсын баг тамирчдыг Олон улсын тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлсэн гэж тэд уншиж сонсголоо.

Бичигт өгүүлснээр бол манай тал хоёр шүүгчид ямар хариуцлага тооцсон талаар есдүгээр сарын 1-ний дотор хариугаа өгөх ёстой бөгөөд энэ хариултыг харж байж, Монголын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх хоригийг үргэлжлүүлэх эсэхээ шийдэх юм байна. Өөрөөр хэлбэл, манай тал хариугаа өгтөл шийдвэрийг түр түтгэлзүүлээд байгаа гэсэн үг юм байна. 

МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Сумъяабазар: Дэлхийн бөхийн холбооноос хариуцлагын албан тоот хүргүүлэх тухай нууцлалын зэрэгтэй албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт манай улсын тамирчдыг Олон улсын тэмцээнд орох эрхийг тодорхой хугацаагаар хассаныг дурдаад ирэх сарын 1-ний дотор өөрийн байр сууриа илэрхийлэн хариу мэдэгдэхийг МЧБХ-ноос шаардсан гэлээ. Ийн ямар арга хэмжээ авсан талаараа эргэж мэдэгдэх ёстой учир МЧБХ-ны хурлаар чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарыг Олон улс болон  дотоодын бүх тэмцээн, чөлөөт бөхийн үйл ажиллагаанд  оролцох эрхийг хоёр жилээр хасахаар шийдсэн.

Харин МУГТ Г.Мандахнаранд тусад нь өөр  шийдвэр гаргасан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Түүнээс гадна Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд ард түмнээсээ уучлал гуйж байгаагаа илэрхийлж, хэвлэлийн бага хурлын үеэр мэхийн ёслов. Үүнийг МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж “Чөлөөт бөхийн холбоо Риогийн олимпод оролцсон тамирчдаасаа  том амжилт хүлээж байсан. Гэвч амлалтандаа хүрч чадсангүй. Тиймээс ард түмнээсээ уучлалт хүсэж байна” гэж тайлбарлалаа. 

Монголчуудын анхаарлыг татаж байгаа бас нэг асуудал бол хэрвээ гомдол гаргаж, заргалдаж чадвал Г.Мандахнаран хүрэл медаль авч чадах эсэх тухай. Зарим хүмүүс шүүгчдийн шүүлт булхайтай болсон учир гомдол гаргаж, манай тамирчин медалиа авах ёстой гэж үзэж буй. Тэгвэл МЧБХ-ноос ажлын хэсэг байгуулж Г.Мандахнарангийн барилдааныг судлахаар болсон байна. Энэхүү ажлын хэсэгт Олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр нарын хүмүүс ажиллаж байгаа юм байна. Хэрэв Г.Мандахнаран медалиа эргүүлж авах боломжтой бол Олон улсын арбитрын шүүхэд хандах ёстой юм байна.  

Ингээд Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос ирүүлсэн гэх нууцын зэрэглэлтэй албан бичиг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Дашрамд сануулахад, Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны сахилгын хороо буюу Спортын шүүхээр ороход холбогдох бичиг баримтуудыг хавтаст хэрэгт бүрдүүлж байгаа бөгөөд ямарваа нэг шүүх шатны үйл ажиллагаанд хавтаст хэрэг бүрдүүлж байхад бүхий л бичиг баримтууд нууцын зэрэглэлтэй байдаг” учраас энэхүү бичгийг нууцын зэрэглэлтэй гэж танилцуулсан гэж тайлбарлав. Харин

-Нууцын зэрэглэлтэй албан бичгийг яагаад уншиж байгаа юм бэ? гэсэн сэтгүүлчдийн асуултанд “Би танилцуулж байна. Англи эх, нууцын зэрэглэлтэй зүйлийг гаргаад тавьчихвал нууцыг задруулсан болох байх” гэж Д.Сумъяабазар хэмээн хариуллаа.

“Хариуцлагын тухай албан тоот хүргүүлэх нь. Риогийн олимпийн наадмын үеэр 65 кг жинд хүрэл медалийн төлөөх барилдааны дараа Монгол Улсын хоёр дасгалжуулагчийн зохисгүй үйлдэл Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны нэр хүнд, ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан тухай.

2016.08.25-ны өдөр МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч, хүндэт ерөнхий нарийн бичгийн дарга нар танаа.

Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны сахилга бат болон маргаан шийдэгдэх журмыг зөрчсөн хариуцлага хүлээлгэх тухай мэдэгдлийг танай холбоонд албан ёсоор хүргүүлж байна. 2016.08.21-ны өдөр МЧБХ-ны хоёр дасгалжуулагч барилдааны дараа шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн дэвжээн дээр гарч зохисгүй, зүйд нийцэхгүй үйлдэл гаргаж сахилга батын журмыг зөрчсөн болно. Тэдний ийнхүү бүдүүлэг, үл хүндэтгэсэн үйлдэл нь Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо болон Спортын нэр хүндийг гутаасан болно. Маш олон тооны хүн энэхүү үйлдлийн гэр болсон бөгөөд олон улсын Олимпийн хорооноос сөрөг сануулгуудыг өгч байна.

Иймд хэд хэдэн дүрмийн сануулгыг тухайлбал, Холбооны нэр хүнд, ашиг сонирхлыг зөрчих тухай дүрмийн 5 дугаар заалт болон, зохисгүй үйлдлийн тухай 8.2 дугаар заалт зэргийг зөрчсөн гэж үзэж та бүхэнд албан ёсоор хариуцлага тооцож байна. Заалт 19-д болон эдгээр үйлдлийг ноцтой байдлыг үндэслэн энэхүү хэргийн эцсийн шийдвэр гартал /энэхүү албан бичгийг хүргүүлсэн өдрөөс хойш/ МЧБХ-г Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны албан ёсны хуваарьт багтсан олон улсын ямар ч тэмцээнүүдэд ямар ч төрлөөр, ямар ч насны, аль ч насны ангилалд оролцуулахыг түдгэлзүүлж байна.

Та бүхэн долоо хоногийн дотор, 2016 оны есдүгээр сарын 1-ний дотор өөрийн байр сууриа бичгээр мэдэгдэн хүргүүлэх эрхтэй болно. Таны холбооны бичгээр мэдэгдсэн мэдэгдлийг Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны Спортын шүүхэд хүлээлгэн өгөх ба тэрээр  бүх баримтанд тулгуурлан эцсийн шийдвэр гаргана. Хэрвээ дээр дурдсан хугацаанд албан ёсны хариу ирээгүй бол та бүхний хариуцлагыг хүлээн авсанд тооцно” гэсэн ийм албан бичгийг хүргүүлсэн.

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • 0000
    ХАХУУЛЧАД ДЭЛХИЙГЭЭР НЭГ БАЙХ ЮМ МОНГОЛЫГ ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАР УЛС ТӨР ЭДИЙН ЗАСАГ БУСАД ЗҮҮЛТЭЙ НЬ АТГАХ ЮМ БАЙНА Л ДАА МОНГОЛЧУУДАА МАЛ СҮРГЭЭН ӨСГӨӨД ТҮҮХИЙ ЭДЭЭР НЬ ҮҮЛДВЭРЭЭ ЯВУУЛААД ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАРЫН ХАРААТ БУС ӨӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР АМЬДРИЙЛ ДАА ХҮНИЙ ЭРХЭЭР ЖАРГАХААР ӨӨРИЙН ЭРХЭЭР ЗОВ ГЭДЭГ БОЛ ЖЭХЭН АЗ ЖАРГАЛЫГ ХЭЛСЭН ҮГ АЗ ЖАРГАЛ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГАЙР ТОГТНОЛ ЮМ НУТАГ ОРОН БАЙГАЛ УУЛЬ УС МИНЬ БҮТЭН БАЙГ
    2016 оны 09 сарын 02
  • 0000
    ХАХУУЛЧАД ДЭЛХИЙГЭЭР НЭГ БАЙХ ЮМ МОНГОЛЫГ ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАР УЛС ТӨР ЭДИЙН ЗАСАГ БУСАД ЗҮҮЛТЭЙ НЬ АТГАХ ЮМ БАЙНА Л ДАА МОНГОЛЧУУДАА МАЛ СҮРГЭЭН ӨСГӨӨД ТҮҮХИЙ ЭДЭЭР НЬ ҮҮЛДВЭРЭЭ ЯВУУЛААД ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАРЫН ХАРААТ БУС ӨӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР АМЬДРИЙЛ ДАА ХҮНИЙ ЭРХЭЭР ЖАРГАХААР ӨӨРИЙН ЭРХЭЭР ЗОВ ГЭДЭГ БОЛ ЖЭХЭН АЗ ЖАРГАЛЫГ ХЭЛСЭН ҮГ АЗ ЖАРГАЛ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГАЙР ТОГТНОЛ ЮМ НУТАГ ОРОН БАЙГАЛ УУЛЬ УС МИНЬ БҮТЭН БАЙГ
    2016 оны 09 сарын 02
  • 0000
    ХАХУУЛЧАД ДЭЛХИЙГЭЭР НЭГ БАЙХ ЮМ МОНГОЛЫГ ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАР УЛС ТӨР ЭДИЙН ЗАСАГ БУСАД ЗҮҮЛТЭЙ НЬ АТГАХ ЮМ БАЙНА Л ДАА МОНГОЛЧУУДАА МАЛ СҮРГЭЭН ӨСГӨӨД ТҮҮХИЙ ЭДЭЭР НЬ ҮҮЛДВЭРЭЭ ЯВУУЛААД ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАРЫН ХАРААТ БУС ӨӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР АМЬДРИЙЛ ДАА ХҮНИЙ ЭРХЭЭР ЖАРГАХААР ӨӨРИЙН ЭРХЭЭР ЗОВ ГЭДЭГ БОЛ ЖЭХЭН АЗ ЖАРГАЛЫГ ХЭЛСЭН ҮГ АЗ ЖАРГАЛ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГАЙР ТОГТНОЛ ЮМ НУТАГ ОРОН БАЙГАЛ УУЛЬ УС МИНЬ БҮТЭН БАЙГ
    2016 оны 09 сарын 02
  • 0000
    ХАХУУЛЧАД ДЭЛХИЙГЭЭР НЭГ БАЙХ ЮМ МОНГОЛЫГ ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАР УЛС ТӨР ЭДИЙН ЗАСАГ БУСАД ЗҮҮЛТЭЙ НЬ АТГАХ ЮМ БАЙНА Л ДАА МОНГОЛЧУУДАА МАЛ СҮРГЭЭН ӨСГӨӨД ТҮҮХИЙ ЭДЭЭР НЬ ҮҮЛДВЭРЭЭ ЯВУУЛААД ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАРЫН ХАРААТ БУС ӨӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР АМЬДРИЙЛ ДАА ХҮНИЙ ЭРХЭЭР ЖАРГАХААР ӨӨРИЙН ЭРХЭЭР ЗОВ ГЭДЭГ БОЛ ЖЭХЭН АЗ ЖАРГАЛЫГ ХЭЛСЭН ҮГ АЗ ЖАРГАЛ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГАЙР ТОГТНОЛ ЮМ НУТАГ ОРОН БАЙГАЛ УУЛЬ УС МИНЬ БҮТЭН БАЙГ
    2016 оны 09 сарын 02
  • 0000
    ХАХУУЛЧАД ДЭЛХИЙГЭЭР НЭГ БАЙХ ЮМ МОНГОЛЫГ ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАР УЛС ТӨР ЭДИЙН ЗАСАГ БУСАД ЗҮҮЛТЭЙ НЬ АТГАХ ЮМ БАЙНА Л ДАА МОНГОЛЧУУДАА МАЛ СҮРГЭЭН ӨСГӨӨД ТҮҮХИЙ ЭДЭЭР НЬ ҮҮЛДВЭРЭЭ ЯВУУЛААД ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАРЫН ХАРААТ БУС ӨӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР АМЬДРИЙЛ ДАА ХҮНИЙ ЭРХЭЭР ЖАРГАХААР ӨӨРИЙН ЭРХЭЭР ЗОВ ГЭДЭГ БОЛ ЖЭХЭН АЗ ЖАРГАЛЫГ ХЭЛСЭН ҮГ АЗ ЖАРГАЛ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГАЙР ТОГТНОЛ ЮМ НУТАГ ОРОН БАЙГАЛ УУЛЬ УС МИНЬ БҮТЭН БАЙГ
    2016 оны 09 сарын 02
  • novsh
    gulugnuud
    2016 оны 09 сарын 02
  • Т1
    Т1 бөх нь гараа өргүүлээүй байж ялалтын баяраа дэвжээн дээр тэмдэглэж Т1 дасгалжуулагч нь өмд гутлаа тайлан шидээд Т1 дарга нар нь худал тонголзоод Т1 эх орончид нь Т1 комеент бичээд Т1 тэж өгч байна.
    2016 оны 09 сарын 02
  • зочин
    тэр улаанцайм луйврын эсрэг өөр яаж тэмцэх юм дуралал дайн 2 бүх аргыг хэрэглэж болдог гэдэг харин ёс зүйтэй байсан би бол нүүр рүү нь гутлаа шидэх байсан
    2016 оны 09 сарын 01
  • дэмжигч
    юунд нь уучлал гуйдаг юм манайх харин 2 дасгалжуулагчаа шагнаж байна гэж хариу өг энэ 2 залууг шагна дэлхийн луйврын эсрэг анх удаа цогтой тэмцсэний төлөө улсын баатар өг цаг хугацаа өнгөрөх тусам зөв болох нь тодорно одоо дэлхий сэрсэн олон хүн хувцасаа тайлж дэвжээнд шидэх байтугай нүүр рүү нь шиддэг болно хараарай энэ дэлхийн шудрага спортын сайн эхлэлүлгэр жишээ
    2016 оны 09 сарын 01
  • Зочин
    Монголчууд хэзээ уучлал гуйхдаа бөхийдөг байлаа даа , гар бариад л болдог биз дээ . Бас тэгээд УИХ ын хоёр гишүүн тонголзож тэнэгтдэг гэнээ . Монгол төрийг төлөөлж байгаагаа хаа ч гэсэн санаж баймаар юмдаа
    2016 оны 09 сарын 01
  • zochin
    Korea kino uzseer baigaad tom jijiggui bugd ingej buhiidug bolchihson iym yy? Mongol erchuud min dee, arai l evgui baina shuu!!!!
    2016 оны 09 сарын 01
  • zochinzochin
    yaponuud shig buhulzuud odoo bur tenegtej bna geech ingeh bsan yum bol mongolchuudaa demjih bsan yum daa tamirchin dasgaljuulagch nar ni hahuulichdiin uuduus zorigtoi temtsej bhad ene erguunuud yu hiisen gej buhuluud bgaa yum be ugaasaa yponii ugaadas ideegui humuus buhlzuj zogsohoo bolimoor bid mongolchuud henii ch umnu buhulzuj uzeegui uvug deedestei ard tumen odool Sumyabazar Dagvadorj hoyriin ugend orj buhulzuj ehlej bgaa yum bna
    2016 оны 09 сарын 01
  • БАТАА
    ШУДРАГА ЁСЫГ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ДЭМЖИЖ БАЙХАД. ЧӨЛӨӨТИЙН ХОЛБООНЫХОН ГАШУУДААД БАЙГАА ЮМ УУ
    2016 оны 08 сарын 31
  • зочин
    хөөе та 3 Японд биш Монголд байна аан, нээх Самуурай болж маяглацгааж гэнэ, Тэртээ тэргүй Дэлхийн улс орнууд 2 дасгалжуулагчийн тэмцэлийг дэмжицгээж байгаа шүү
    2016 оны 08 сарын 31
  • Зандраа
    Уур хэлэнгээ барьж чадаагүй 2 дасгалжуулагчаас болж Монголын олон чөлөөт бөхийн тамирчид олон улсын тэмцээнд оролцож чадахгүй болчоод байхад энэ бөхийж ёслох нь асуудал биш. Энэ солиотой комент бичээд байгаа гарууд шалихгүй юм байж юун ноён зантай тэнэгүүд вэ. Монгол хүн бөхийж болдоггүй гэж хэн та нарт хэлсэн юм. Арьхаа гудраад цагдаад баригдаад гөлөлзөөд бөхийх байтгуй юм болдог биз дээ. Хий хоосон аархахаас цаашгүй балай нөхдүүдээс болж нэг бус удаа ийм байдалд орох байх. Зөвөө зөв бусад тамирчдаа Олон улсын тэмцээнээс хасуулахгүй гэж нүүрээ улалзуулан өөрсдөө хариуцлагаа хүлээж бөхийж бна. Юун болохгүй бна.
    2016 оны 08 сарын 31
  • Зочин
    INGEJ BANDIRHAJ BOLOHGUI SHUU MGL CHUUDAA ...ARAI CHDEE
    2016 оны 08 сарын 31
  • Зочин
    ЭНЭ АХ ДҮҮ 2 ЮУ ВЭ? МОНГОЛ ХҮН ХЭЗЭЭ Ч ИЙМ ҮҮЛДЭЛ ГАРГАЖ БАЙГААГҮЙ ТЭР ЯПОНДОО Л ТА НАР ОЧИЖ МӨЛХӨЖ БАЙ , ДАВГАА ЧИ БОЛ ЗҮГЭЭР Л НОХОЙ ГӨЛӨГ ШҮҮ ЧАМД БОЛ НЭГ Л СУМ ХАНГАЛТАЙ...
    2016 оны 08 сарын 31
  • Зочин
    ЭД НАР ЮУНД ГАШУУДААД БАЙГАА ЮМ БЭ
    2016 оны 08 сарын 31
  • тэнэг мгл
    uher mongo yasan ihe tongo va ypond sugduuvaa
    2016 оны 08 сарын 31
  • sj
    ЗА ЗАЙЛАА ТЭР ЯПОНДОО Л ОЧИЖ ТОНГОЙЖ ТУГДАЙ. АРЧААГҮЙ НОВШНУУД.
    2016 оны 08 сарын 31
  • mongol
    uhsentei ylgaagui amitad bgaam oo
    2016 оны 08 сарын 31
  • IRGEN
    ene humuus chini uhel hagatsal bolosn yum shig uhsendee bohiigood, gudaigaad bga hognuud ve
    2016 оны 08 сарын 30