• Эхлэл
  • Сурагчийн дүрэмт хувцасны сонголт арвин ч үнэ өндөр байна

Сурагчийн дүрэмт хувцасны сонголт арвин ч үнэ өндөр байна

2016/08/31

Хичээлийн шинэ жил дөххөөр эцэг эхчүүдийн хамгийн их анхаарал хандуулж санаа зовдог зүйл бол сурагчийн дүрэмт хувцас юм.

Монгол Улсын хэмжээнд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг маш олон үйлдвэр, хувь хүмүүс байна. Гагцхүү олон дундаас сайныг нь сонгон авна гэдэг маш чухал асуудал. 

ЕБС-ийн хүүхдүүд нэг дүрэмт хувцасаа дор хаяж хоёр жил хэрэглэж байгаа. Жил болгон шинэ дүрэмт хувцас авна гэдэг өнөө нийгэмд бэрх болсон. Тиймээс хоёр жил хэрэглэх чанар сайтайг нь сонгох хэрэгтэй.

Чанартайг нь сонгохоор үнийн хувьд маш өндөр байдаг тухай эцэг эхчүүд хэлж байна. Гэсэн хэдий худалдан авахаас өөр аргагүй билээ. 

Тэгвэл энэ жилийн хувьд сурагчийн дүрэмт хувцасны үнэ ямар байгааг танилцуулъя. 

Сурагчийн дүрэмт хувцсыг аж ахуй нэгж, иргэд , худалдаачид 60.000-133.000 төгрөгийн үнээр борлуулж байна.

Дүрэмт хувцсыг худалдан борлуулах албан ёсны эрхийг авсан “Өүлэн Минч” ХХК 1-5 дугаар ангийн эрэгтэй хүүхдийн дүрэмт хувцсыг /хүрэм, өмд, цамц, зангиа/ 81300 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Харин эмэгтэй хүүхдийн хормогч, цамц, зангиаг 59500 төгрөгийн үнээр борлуулж байна.

Дунд ангийн эрэгтэй хүүхдийн иж бүрдлийг 100300 төгрөгөөр, эмэгтэй хүүхдийнхийг 97500 төгрөгөөр, ахлах ангийн эрэгтэй хүүхдийн иж бүрдлийг 133600 төгрөгөөр, эмэгтэй хүүхдийн иж бүрдлийг 123700 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа ба урд хөршид үйлдвэрлэсэн бага ангийн хүүхдийн дүрэмт хувцсыг 60 мянган төгрөгөөс эхлэн худалдаалж байна.

Сонголт арвин ч чанар ямар байхыг үнэ хэлж байна гэхчилэн ярих эцэг эхчүүд цөөнгүй байлаа. 

 


Сэтгэгдэл байхгүй байна