Монгол Улсын ирээдүй болсон залуусын боловсролын төвшин, боловсролдоо анхаарах хандлага улам бүр сайжирсаар байгаа. Тэр тусмаа ихэнх залуус хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд ихэд анхаарах болсон.
Ийн тархиа хооллох гэсэн тэдний хүсэл улам бүр нэмэгдэхийн хэрээр технологи хөгжсөн энэ цаг үед англи хэлийг заавал сургалтанд сууж гэлтгүй бие даан үнэгүй сурах боломж ч бас өргөжсөөр байгаа.
Яг энэ талаар Монсудар хэвлэлийн газрын дэргэдэх "Боловсролын давалгаа" ТББ өчигдөр /2016.08.31/ Интерном дэлгүүртэй хамтран нийгмийн асуудал, залуучуудын боловсролд зориулсан сонирхолтой хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр дуучин Ч.Цэлмүүн лекц уншиж, зочдын дунд тэмцээн явуулж ялагчдад "English for everyone" номын өөрт тохирох төвшний дасгалын болон дүрмийн номыг 50 хувь, 70 хувь, 100 хувь хөнгөлөлттэй авах эрхийн бичгийн эзнийг тодруулсан юм.
Ч.Цэлмүүний англи хэлийг хэрхэн бие даана сурсан арга барил зочдод сонирхолтой байсан бололтой, бүгд нэг асуулт тавьж байв.
Тухайлбал, Англи хэлийг хэрхэн амархан сурах арга байда г вэ? гэсэн асуултад дуучин Ч.Цэлмүүн:
-Тархинд мэдээллийг хэрхэн оруулах вэ гэдэг чухал. Би англи хэлийг бие дааж сурсан, тэмдэглэлээ англи хэлээр бичиж хөтөлдөг. Энэ нь ч гэсэн хэл сурахад нэмэр болдог. Мөн ичихгүйгээр ярих хэрэгтэй” гэхчилэн зочидтой санал бодлоо хуваалцсан юм.
"English for everyone" номын үнэ ханшийн мэдээллийг хүргэе.
"English for everyone" 1 – 16900 төгрөг
"English for everyone" 2 – 19900 төгрөг
"English for everyone" 3 – 19900 төгрөг
"English for everyone" 4 – 22900 төгрөг гэх мэтчилэн үнэтэй худалдаалж байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна