Хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа 2016” чуулга уулзалт энэ сарын 5,6-нд болно. Чуулга уулзалтад оролцох бизнесүүд шинэ Засгийн газрын хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого явуулах эсэхийг сонирхож байгаа аж.
Тэд хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахын тулд яах ёстой талаар тодорхой саналуудыг Засгийн газарт тавих бөгөөд Ази-Европын уулзалт Монгол Улс болон дэлхийн бусад оронд ямар ач холбогдолтой эсэхийг хөндөж ярихаар төлөвлөжээ.
Үүнээс гадна Оюу толгойн далд уурхай болон бусад томоохон төслийн үйл явц, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг ч хэлэлцэхээр болсон байна. Мөн Монгол Улсын банкны салбар, банкуудын баримталж буй стратегийг энэ үеэр онцолж ярина гэж зохион байгуулагчид нь мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна