• Эхлэл
  • Сурагчдыг гэрэлтдэг ханцуйвчтай болгоно

Сурагчдыг гэрэлтдэг ханцуйвчтай болгоно

2016/09/02

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Нийслэлд найман хүүхэд зам тээврийн осолд өртөж, бэртсэн байна.

Үүний гурав нь хичээлээ тараад харгалзах хүнгүйгээр зам гарах үедээ осолд орсон байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 1-ний өдөр зургаан хүүхэд зам тээврийн осолд өртөж байжээ.

Энэ бүх харамсалтай осол хэргээс хүүхдүүдийг хамгаалах үүднээс хүүхдүүд зам хөндлөн гарахдаа гарцаар гарч сурах, гараа өргөж занших, гараа өргөсөн хүүхдүүдийг жолооч нар чөлөөтэй нэвтрүүлэх уриалгыг нийслэлийн Замын цагдаагийн газраас дэвшүүлээд байна.

Гараа өргөж замаар гарч буй хүүхдүүдийг тусгай ханцуйвчтай болгох тухай яригдаж байгаа. Ингэхдээ ханцуйвч нь өдрийн цагт онцгойрч харагдахаар тод өнгөтэй байхын дээр харанхуйд гэрэлтдэг байхаар төлөвлөж байгаа юм байна.

Энэхүү ханцуйвчийг амьдралд нэвтрүүлэхийн тулд төрийн болон ТББ, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгч гэхчилэн  бүхий л хүмүүстэй хамтран ажиллана гэж ЗЦГ-ын хэвлэлийн албаныхан онцоллоо.

 


Сэтгэгдэл байхгүй байна