• Эхлэл
  • Зургаан сарын цалингийн тэтгэмжийг гурван сар болгон бууруулав

Зургаан сарын цалингийн тэтгэмжийг гурван сар болгон бууруулав

2016/09/05

Тэтгэвэрт гарах иргэдэд төрөөс нэг удаа тэтгэмж олгодог ба тэтгэмжийн хэмжээ тухайн иргэний эрхэлсэн ажил хөдөлмөрөөс хамааран 12-36 сарын дундаж цалинтай нь тэнцдэг байжээ. 

Харин Засгийн газраас санал оруулан, 1-12 хүртэл сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгох нь зөв хэмээж  тэтгэмжийг авах шаардлага мөн харилцан адилгүй байдаг аж. 

Тухайлбал, эрдэм шинжилгээний ажил эрхлэгчид улсын байгууллагад 25 жил ажилласан байх ёстой бол цэргийн албан хаагчид 10 жил ажилласан байхад хангалттай байдаг байна.

Гэнэт халагдсаны тэтгэмжийг халагдсан иргэдэд олгодог. Ингэхдээ зургаан сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж олгодгийг гурван сар болгон бууруулах саналыг Сангийн яамнаас дэвшүүлсэн байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, дийлэнх гишүүн дэмжжээ. Харин үүнд иргэд бухимдалтай хандаж байна. Ингээд иргэдийн бодлыг хүргэе. 

- Ядарсан ард түмэнтэйгээ тооцоо бодоод ч яахав дээ. Үүнээс өөрөөр арга олохгүй, хүсэхгүй байгаа юм байна. Гуравхан сая хүнээ тэжээгээд аваад явчиж чадахгүй төр байдаг аа гэж гайхаж сууна. Хадгаламжаас авах татвараа шатлалтай болгомоор юм. Хэдэн тэрбумын хадгаламжтай их хурлын гишүүдийн хадгаламжын хүүнээс авах  татвараа 25-50% болгох хэрэгтэй.

- Хаслаа танлаа буурууллаа гэх юм. Энэ бол дарангуйлал. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө тэр их хэрэглээг бууруулахгүй гээд тайлбар тавьж байж, иргэдээс яагаад асуулга хийлгүй хасаж танана вэ?. Энэ хүмүүсийн зарим нь тэтгэврийн тэтгэмжээ авч амжилгүй нас барж байгаа. Тэдний тооцоолоод байгаа тэтгэмжийн зардал бүрэн хэмжээгээрээ гардаггүй. 

 


Сэтгэгдэл байхгүй байна