• Эхлэл
  • Отгонцэцэг эх орондоо ирлээ

Отгонцэцэг эх орондоо ирлээ

2016/09/05

Рио 2016 олимпийн наадамд Казахстан улсын нэрийн өмнөөс амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн ОУХМ Г.Отгонцэцэг дасгалжуулагч багш Д.Энхбаатарын хамт эх орондоо хүрэлцэн ирлээ.

Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн Г.Отгонцэцэгийн хувьд эхний тойрогт Т.Лимаг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Японы жүдоч А.Кондод ялагдсан. Улмаар дагах  тойрогт Унгарын Ч.Эваг, хүрэл медалийн төлөөх барилдаанд Кубийн Д.Алваресыг ялж, олимпийн медальтан болсон билээ.


Сэтгэгдэл байхгүй байна