Баянгол дүүргийн нутагт байрлах нэгэн банкны АТМ-нээс мөнгө хулгайлахыг завдсан этгээдийг үйлдэл дээр нь барьжээ.
Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 4-ний өдөр 06:00 цагийн үед 17 настай эрэгтэй АТМ-ын нүүрэн талын тагийг эвдэж, мөнгө хулгайлахыг завдсан байна.
Цагдаагийн байгууллагынхан түүнийг саатуулж, хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Энэ мэтчилэн гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа ба гэмт этгээдийн нас залуужиж байгаа нь нийгэм замбараагүй байдалд байгааг харуулж буй хэрэг.
Ингээд зогсохгүй нийтийн тээврийн автобусанд халаасны хулгайч нар иргэдийн халаасыг хоосолж байна. Гагцхүү тэдний энэ үйлдэл хэрээс хэтэрч байгаагын нэл илрэл бол иргэдийн сүрдүүлэх явдал юм. Цагдаагийн байгууллага, хууль зэргээс айхаа больсон этгээдүүдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг иргэд хэлж байна.
Сэтгэгдэл байхгүй байна