• Эхлэл
  • Цочир хүйтэрнэ гэдгийг тариаланчдад анхаарууллаа

Цочир хүйтэрнэ гэдгийг тариаланчдад анхаарууллаа

2016/09/06

Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад ургац арвин ургасан тухай албаныхан хэлж байна.

Гэвч ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс есдүгээр сард хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэдгийг тариаланчдад анхааруулж байна.

Тэгэхээр энэ их ургасан ургацаа хурдан хугацаанд яаралтай хурааж авах шаардлагатай бөгөөд үүнд хүн хүч хэрэг болох нь мэдээж.

Ганцхан газар тариалангийн компанийн ажилчид ургацаа хураана гэвэл хүч хүрэхгүй.

Үүнтэй холбоотой Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн оюутан залууст хандан эх орныхоо ажилд тусалж, ургац хураалтад оролцооч гэж уриалжээ.

Социализмын үед намар болохоор бүх нийтийн үйлс гэх ажлыг зохион байгуулдаг байсан. Тэгэхээр энэ сайхан уламжлалаа сэргээж, санаачлагатай ажиллая гэдэг уриалгыг гаргасан ба сайд зөвхөн оюутан залууст хандаж уриалга гаргасан аж. Ургац хураалтад оролцохыг хүссэн оюутан сургуульдаа хандахад болох юм байна.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна