• Эхлэл
  • Хуурамч мөнгөөр гүйлгээ хийхийг завджээ

Хуурамч мөнгөөр гүйлгээ хийхийг завджээ

2016/09/06

“Хаан” банкны гүйлгээнээс хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн “Содон” хорооллын “Хаан” банкны салбарт хуурамч мөнгөөр 24 настай М гэх эмэгтэй гүйлгээ хийх гэж байгаад баригдсан байна.

Тэрээр АА5211855 сери дугаартай хуурамч 20 мянгатын дэвсгэртээр орлогын гүйлгээ хийх гэж байжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн “Хүчит шонхор” захын “Хаан” банкинд орлогын гүйлгээ тушаах гэж байсан 53 настай эмэгтэйн 8 сая 662 мянган төгрөгнөөс хуурамч 10 мянгатын дэвсгэрт илэрсэн байна. Хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.

 


Сэтгэгдэл байхгүй байна