• Эхлэл
  • Оюутнуудын нэг өдрийн цалинг 30000 төгрөг болгох уу?

Оюутнуудын нэг өдрийн цалинг 30000 төгрөг болгох уу?

2016/09/07

Ургац хураалтын явц, цаг уурын нөхцөл байдлын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Оюунсувд мэдээлэл өглөө.

Есдүгээр сарын 06-ны байдлаар нийтдээ 8,278 га-гаас 11,899 тонн үр тариа, 1,423 га-гаас 14,889 тонн төмс, 723 га-гаас 9,307 тонн хүнсний ногоо, 975 га-гаас 3,623 тонн тэжээлийн ургамал, 20 га-гаас 40 тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж.

Ургац хураалтын ажил ерөнхийдөө эхэлсэн байдалтай Төв, Сэлэнгэ, Булган аймагт ангилан хадалт хийж байгаа бөгөөд баруун аймгуудын ургац хураалт мөн эхэлсэн тухай хэлсэн юм. Мөн зүүн аймгууд энэ сарын 15-наас ургацаа хурааж эхлэх юм байна.  

Ус цаг орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр есдүгээр сарын 8-наас хойших сарын дунд 10 хоногт шөнөдөө сэрүүн ч гэсэн өдөртөө нарлаг байх төлөвтэй байна. Хур бороо багатай энэ хугацаанд багтаж ургац хураалтаа хийхээр төлөвлөж байшаа аж.

Үүнээс гадна үр тариа, төмс, хүнсний ногооны чанар боломжийн байгаа бөгөөд балансын хэмжээнд энэ жилийн ургацыг авах боломжтой юм байна. Гэхдээ есдүгээр сарын сүүлийн 10 хоногт хур бороотой байх төлөвтэй байгаа учраас нарлаг үед ургацаа хурааж авах шаардлагатай байна. 

Үүнтэй холбоотой уриалга гаргаад байгаа буюу оюутан залуусыг ургац хураалтын ажил дайчлах юм. Оюутнуудын нэг өдрийн цалин хэд байх вэ гэдэг нь тодорхой болоогүй байгаа аж.

Өнгөрсөн жил бол нэг өдрийн 20,000 төгрөг байсан. Энэ жил 30,000 болно гэх асуудал яригдаж байгаа тухай мэдээлсэн юм. Харин тариаланчдын зүгээс энэ жил нэг өдрийн ажлын хөлсөө 20,000 хэвээрээ байлгаад унаа, хоол, байрны зардлаа гаргая гэсэн байр сууриа илэрхийлжээ.

Хүснэгтээр үзүүлбэл,

 

                                 УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай        (га)

Хураасан талбай          (га)

Хувь

 

Нэгжийн ургац       (цн)

Нийт ургац

(тн)

1

Үр тариа

355,917

8,278

2.3

14.4

11,899

2

Төмс

14,546

1,423

9.8

104.6

14,889

3

Хүнсний ногоо

8,179.3

723

8.9

128.6

9,307

4

Тэжээл

29,236

975

3.3

31.9

3,623

5

Тосны ургамал

54,729

20

0.03

20.0

40

 


Сэтгэгдэл байхгүй байна