• Эхлэл
  • Усан спорт шударга байдлыг хүсэж байна

Усан спорт шударга байдлыг хүсэж байна

2016/09/08

Монголчуудын хувьд тэгтэл их анхаарал тавьж чадахгүй байгаа спортын бас нэг төрөл нь усан спорт. Нэгэн үе нийслэлдээ ганцхан усан бассейнтэй байсныг бодвол сүүлийн жилүүдэд дүүрэг бүрт усан спорт сургалтын төв байгуулагдаж, басхүү ахиц гараад байгаа. Саяны Рио-2016 олимпод ч монгол охин анх удаагаа Монголын нэрийг дурсгасан. Гэтэл хөгжих гэж тэнцэн ядаж байгаа усан спортынхны хувьд ч бас хүндрэлтэй асуудал үүсээд байгаа аж. Энэ талаар усан спортын анхны багш Д.Бат-Эрдэнийн нийтлэлийг хүргэж байна.

 

Усан спорт шударга байдлыг хүсэж байна

Усан спортын усанд сэлэх спортын дөрвөн төрлийг хөгжүүлэх, хүн амыг усаар чийрэгжүүлэх, Монгол хүнд усанд сэлж чаддаггүйгээс усанд осолдох нь элбэг болоод байгаа.  Монголд бассейн барьж хүн амын массыг сэлж сургах зайлшгүй шаардлага бий. Цэдэнбал Филатова тэр үеийн Хүүхдийн Фондын мөнгөөр, 1986 онд олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах стандартын бассейн барьж байгуулан ашиглалтад оруулах үйлсэд Д.Баяраа, Д.Бат-Эрдэнэ нарын зэрэг хүмүүс онцгой усны анхдагч нар гавьяа байгуулсан түүхтэй.

1986 оноос бассейны захирлын суудал улс төрийн суудал болж хувирснаас усан спортын зардал эхэлж, үе үеийн намын буянаар дарга болсон нөхдүүдийн балгаар бутарч, бүлгэрхэн, хэн даргын ивээлд орсноор мэдлэг чадвар шаардлагагүй, шалгуур ч байхгүй болж, даамжраад мэргэжлийн бус сэлдэг л байсан бол ямар бэлтгэл сургууль хийлгээд байгаагаа ойлгохгүй, дураараа дургидаг нөхдүүдийн үүрлэдэг газар болжээ. Мэдээж мэдэхгүй хүн харахад хөгжөөд байгаа юм шиг олон мастерууд төрөөд л, 45 хоногийн дамжаа төгссөн мэргэжлийн бус нөхдүүд багшлаад, багш аврагчдыг төгсгөж бизнес хийж ч байх шиг, гэтэл бид хөгжөөгүй байрандаа байгаад байгаа нь харагддаг. Ялангуяа олон улсын тэмцээнд 2000 оны үед манай эрэгтэйчүүдийн амжилт гадаадын эмэгтэйчүүдийн амжилттай ойролцоо байдаг байсан ч одоогоор 16 жилийн дарааг харахад зарим талаар ухарсан ч байдалтай болжээ. 2004-2006 онд гадаадаас буюу ОХУ-ын Буриадын аваргаас багаараа “Алтан медаль, Хятадын Өвөр Монголын аваргаас багаараа “Алтан медаль” зэрэг усан спортын анхны гадаадаас медаль авсан байдаг. Гэтэл одоо тэднээс медальт байранд шалгарна гэдэг бидний мөрөөдөл болон үлдсэн нь харамсалтай.

Энэ нь манай усан спортын бодлого буруу, Усан спортын холбоог мэргэжлийн бус бүлэглэл удирдаж, луйврын аргаар холбооны эрхэнд гарч, зөвхөн мөнгө олон хэрэгсэл болгон ашигладагтай холбоотой юм. Энэ бүлэглэл сүүлийн 10-аад жил бодлого, зорилгогүй, луйврын үйл ажиллагаа явуулж, чадвар муутай, нэр төрд дуртай нэгнийг өөртөө татаж өөрсдийгөө хамгаалуулан хийсвэр дүр эсгэн тамирчин хүүхдүүдэд Фина-гаас  мөнгөөр хармаагаа түнтийлгэсээр ирлээ. Энэ бүхэнтэй 10-аад жил тэмцээд амжилтад хүрээгүй л байна.

Усан спортод шударга бус үйлдэл, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд, намчирхал, бүлэглэлээс хамааран ердийн үзэгдэл болтлоо хэвшиж эхэлжээ. Ингэж намчирхаг, бүлгэрхсэнээр Төв бассейны үйл ажиллагаа доголдон засварын мөнгө хүнийрхэг байдлаар зарцуулагдан барилга нь доройтох шалтгаан болжээ. Бүр сүүлдээ газрын зэрэглэлээс шалтгаалан хувьчлах, албаар дампууруулах, удирдлага нь худалдагдах, элч төлөөлөгчөө байгууллагад шургуулж усныхны боломжийг нь хаах зэрэг үзэгдэл ажиглагдсаар байна.

Саяхан 100 хувь дуудлага худалдаагаар хувьчлах шийдвэр гарсан ч багш нар болон усанд сэтгэлтэй хүмүүсийн ачаар түр хойшиллоо. Усанд сэтгэлгүй, хар амиа бодсон нөхдүүдийн санаачилгаар Онцгой байдлын газар шилжихээр болжээ. Хүүхэд залуучуудын тэр тусмаа хүүхдийн фондын мөнгөөр баригдсан, хүүхэд залууст онц чухал хэрэгцээтэй байгууллагыг хувьчлах, өөр байгууллагад шилжүүлэх эрх хэнд ч байх ёсгүй юм. Тус бассейнаар үйлчлүүлэгчдийн 80% нь хүүхдүүд байдаг. Сүүлийн үед урагшгүй сэтгэлгүй хүмүүсийн харгайгаар ус нь хүйтэн таагүй нөхцөл бий болсон боловч, зөв менежсментээр ажиллаж засвар хийж, тааламжтай нөхцөл бүрдүүлэн ажиллах бүрэн боломж бий.

Хүүхдийн байгууллагыг хувьчлах, өөр байгууллагад шилжүүлэх нь Олон улсын хүүхдийн эрхийн конвенцийн 10 зүйл заалтыг зөрчиж байгааг анхаарах хэрэгтэй байна.

Манай байгууллага байгуулагдсан цагаасаа эхлэн Онцгой байдлын газрын аврагч нартай хамтран ажиллаж, сургасаар ирсэн ба сургасаар л байх болно. Тэдэнд тусгай шумбалтын бассейн хэрэгтэй болохоос, манайх шиг хүүхэд залуусын, тэмцээн уралдаан зохион байгуулах зориулалттай спортын бассейн шаардлагагүй юм.

Иймээс тус Монголд Улсад ганц байгаа олон улсын тэмцээн уралдаан явуулах боломжтой бассейнаа авран хамгаалж, засвар хийж, соёлтой, хүний төлөө сайхан үйлчилдэг, сургалт нь чанартай, хямд, шилдэг мэргэжилтнүүдтэй, зөв бодлоготой байгууллага болоход усан спорт сонирхогч та бүхэн дуу хоолойгоороо дэмжиж туслана гэдэгт найдаж байна.

Хүндэтгэсэн усан спортын анхны багш Д.Бат-Эрдэнэ


Сэтгэгдэл байхгүй байна