Бутан улсад болсон 50 дахь удаагийн бодибилдинг, фитнессийн Азийн АШТ-ээс манай тамирчид багаараа хоёрдугаар байр эзэллээ.
Энэ сарын 5-8-нд болсон уг тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцсоноос дэлхийн аварга Г.Угалзцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Г.Гансаруул нар алт, А.Ичинноров, Б.Гэрэлцэцэг, Д.Мөнх-Эрдэнэ нар мөнгө, Н.Түвшинбаяр хүрэл медаль тус тус хүртсэн юм.
Ийнхүү манай эмэгтэй тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль авсан амжилтаар багийн дүнгээр дэд байрт шалгарлаа.
Сэтгэгдэл байхгүй байна