• Эхлэл
  • “Улаанбаатар түншлэл-2016” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

“Улаанбаатар түншлэл-2016” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

2016/09/09

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ойн хүрээнд МҮХАҮТ, НЗДТГ хамтран  зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл-2016” намрын үзэсгэлэн өчигдөр /2016-09-08/ “Мишээл экспо” төвд  нээлтээ хийлээ.  

Үзэсгэлэнд   хүнс, хүнсний бүтээгдэхүүн, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, ноос ноолуур арьс шир, ном бичиг хэрэгсэл, үнэт эдлэл, барилга, барилгын материал, импортын бүтээгдэхүүнээр дотоодын нийт 102 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож байна. 

Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих, сүүлийн үеийн техник технологийг олон нийтэд танилцуулах, чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, олон улсын стандарт бүхий оновчтой импортыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Тус үзэсгэлэн энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл байхгүй байна