• Эхлэл
  • Орон сууцны үнэ буурчээ

Орон сууцны үнэ буурчээ

2016/09/09

ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС

2016 оны наймдугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 9.2 хувиар буурчээ.

Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байгаа нь орон сууцны үнийн индексийг бууруулахад нөлөөлжээ.

2013 оны нэгдүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байна.

2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байна.

ХУД-ийн “Эв эе” хотхонд 2015 оны 8 дугаар сард 1 м2 дундаж үнэ 2,072,000 төгрөг байсан бол 2016 оны 8 дугаар сарын байдлаар 1,782,000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар буурсан байна.

ШИНЭ ОРОН СУУЦ

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2016 оны наймдугаар сарын байдлаар 2,030,000 төгрөг болж өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар тус тус буурсан байна. 

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. 

 ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ - 2 ӨРӨӨ БАЙР 

Иргэдийн хувьд 2 өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их.

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2016 оны наймдугаар сарын байдлаар 77,016,000 төгрөг болж өмнөх сараас 0.6 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 14.8 хувиар тус тус буурсан байна. Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

ХУУЧИН 2 ӨРӨӨ БАЙРНЫ ДУНДАЖ ҮНЭ /2016.7/

Орон сууцны дундаж үнэ

77,016,000 төрөг

Жилийн өсөлтийн хувь

-14.8%

Сарын өсөлтийн хувь

-0.6%

Хамгийн өндөр үнэтэй

Сүхбаатар

Хамгийн бага үнэтэй

Сонгино хайрхан

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна