• Эхлэл
  • Замын хөдөлгөөнд саад учруулсан жолооч /13-р хороолол/

Замын хөдөлгөөнд саад учруулсан жолооч /13-р хороолол/

2016/09/09

Бүдүүлэг жолооч нар замын хөдөлгөөний ачааллыг улам нэмж байна. Нийслэлд 17 цагийн үед замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг ч зориудаар зам хааж зогссон машины жолоочоос болж автобусны зогсоолд түгжрэл үүсчээ.

Автобусны буудлын хамгийн урд троллейбус зорчигчдоо буулгаж дуусган хөдлөх гэтэл урд нь 5146 УНД гэх улсын дугаартай хөх өнгийн автомашин зам хааж зогссон байна.

Ар араасаа зогсоолоос гарах гэж буй нийтийн тээврийн автобуснууд сигналдах боловч огт тоосон шинжгүй зам хаасаар байлаа. Иргэд бухимдаж тус машин руу ундааны сав хүртэл шидсэн юм.

Иргэд “Торгууль аваад байсан энэ мэт бүтүүлэг жолооч нарыг торгох хэрэгтэй” гэлжэж байв.

Иргэдийн ярьж буйгаар троллейбус болон зам хааж зогссон автомашины жолооч нарын хооронд үл ойлголцож үүссэн бололтой. Гэвч үл ойлголцол байсан ч замын хөдөлгөөнд саад учруулах нь хууль зөрчиж буй хэрэг аж. 

Баруун 4 зам 13-р хороололын таван шар чиглэлийн автобусны буудал дээрх түгжрэл /фото/

 


Сэтгэгдэл байхгүй байна