АНУ-ын Макартур сангаас зарладаг 100 сая ам.долларын шагналын сан бүхий уралдаант шалгаруулалтад Элэг бүтэн Монгол хөтөлбөр оролцохоор бэлтгэл ажлыг эхэлжээ.
Уг уралдаант шалгаруулалт нь нийгэмд хамгийн их тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой аж. Төр засаг, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын зүгээс шаардагдах дэмжлэг үзүүлж монгол хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад нэгдэх хүсэлтийг хүргүүлэх юм байна.
Эрх баригч нам мөрийн хөтөлбөртөө Элэг бүтэн монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэн элэгний өвчнөөр шаналж байаа иргэддээ анхаарал хандуулна гэдгээ тусгасан. Тэгэхээр энэ асуудалд хөрөнгө оруулалт хийх боломжтой аж.
Сэтгэгдэл байхгүй байна