• Эхлэл
  • Хөвсгөл, Завханд газар хөдөлжээ

Хөвсгөл, Завханд газар хөдөлжээ

2016/09/11

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр өнөөдөр /2016.09.11/ 05.22 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-ын зайд 4 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон гефофизикийн хүрээлэнгээс хүлээн авчээ.

Энэ талаар орон нутгаас “Тухайн газар айл нутагладаггүй учраас иргэдэд чичирхийлэл мэдэгдээгүй” гэж мэдэгдсэн байна.

Мөн өчигдөр 11.59 цагт Завхан аймгийн Баянтэс сумын төвөөс хойд зүгт  90 км-ын зайд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон ч иргэдэд мөн чичирхийлэл мэдрэгдэлгүй өнгөрчээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна