Хойд Солонгос улс энэ сарын 9-нд цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд:
"БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчиж, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсч байна. Энэ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад сөргөөр нөлөөлж байна. Монгол Улс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахих, эл чиглэлээрх олон улсын яриа хэлэлцээг урагшлуулахын төлөө тууштай байр сууриа дахин нотолж байна" гэжээ.
Хойд Солонгос улс цөмийн туршилт хийснийхээ дараа олон нийтэд хандан “Сүүлийн үед АНУ тэргүүтэй сөрөг хүчний дайралт дарамт илт ихэссэн учир манай улс цөмийн зэвсэг үйлдвэрлэлээ дэмжиж цаашид үйлдвэрлэх болно” гэсэн тайлбар хийсэн билээ.
Сэтгэгдэл байхгүй байна