Цаг ухраана

2016/09/12

Өвөл цагийн хуваарьт шилжихтэй холбоотойгоор есдүгээр сарын 25-26-шилжих шөнө цагийг нэг цагаар ухраах болжээ. Өдөр уртсаж байгаатай холбоотойгоор нарны гэрлийг ашиглаж, эрчим хүчний алдагдлыг бууруулах зорилготойгоор Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагт цагийг нэг цагаар урагшлуулах шийдвэр гаргаж байсан юм. Гэвч энэ нь олон нийт хүний эрүүл мэндэд хор уршигтай шийдвэр гаргалаа хэмээн шүүмжилж, цагийг хөдөлгөхгүй байхыг сануулсан удаатай.

Онцлоход, Монгол Улс 1960 онд анх цаг урагшлуулах зохицуулалт хийж байсан бөгөөд энэ хугацаанд хэд, хэдэн удаа цуцалж, мөн сэргээж иржээ.


Сэтгэгдэл байхгүй байна