• Эхлэл
  • Төрийн банкны орлогч захирлыг баривчилжээ

Төрийн банкны орлогч захирлыг баривчилжээ

2016/09/12

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэмийг хээл хахуулийн хэрэгт сэжиглэн, өнгөрсөн баасан гаригт баривчилжээ. Т.Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасанчлан хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорих захирамжийг шүүгч гаргасан тухай эх сурвалж мэдээллээ.

Түүнийг Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч хэмээх албан тушаалаа ашиглан их хэмжээний найдваргүй зээл бусдад олгосон, ингэхдээ бусдаас хахууль авсан гэж буруутгаж буй бололтой.

Т.Дорждэрэмийг цагдан хорих 72 цаг өнөөдөр дуусгавар болсон бөгөөд үргэлжүүлэн саатуулан шалгах шаардлагатай гэж үзсэн байна.  


Сэтгэгдэл байхгүй байна