• Эхлэл
  • Н.Энхбаярын хэргийг прокурорт шилжүүллээ

Н.Энхбаярын хэргийг прокурорт шилжүүллээ

2016/09/12

Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга, иргэн Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгаcнаа мэдэгдлээ.

Н.Энхбаярын хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууснаас хойш хууль хяналтынхнаас салахгүй бооруулж байгаа Н.Энхбаярт худалдан авах гэрээгээр халхавчилж, бусдын обьектийг үнийн зарим хэсгийг төлөлгүй авч, залилан мэхэлсэн, бусдыг хээл, хахууль авахад хамтран оролцож, өдөөн түлхсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-т шалгаж байсан юм. 

АТГ-аас Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ТАМ РУУГАА ТОНИЛ
    2016 оны 09 сарын 14
  • pkxnyjhjhh
    Энэ бол хэлмэгдсэн биш хэлмэгдүүлэлтйг бараг дэмжсэн хүн байх шүү
    2016 оны 09 сарын 13
  • Зочин
    ЭХ ЭРХ МЭДЭЛ ТУХАЙН ЦАГТАА БАЙХ ЕСТОЙ МЭТ БОДОГДОЖ БАЙЛААЧ ХУУЛЬ БУС БАЙДАГ НЬ БАЙДАГ ЗҮҮЛЬ ЮМ ХЭРЭГ БОЛГОВОЛ БОЛГОДОГ БОЛГОХГҮЙ БОЛ БОЛГОДОГҮЙ Л ЗҮҮЛЬ ДЭЭ
    2016 оны 09 сарын 13
  • Зочин
    ЭХ ЭРХ МЭДЭЛ ТУХАЙН ЦАГТАА БАЙХ ЕСТОЙ МЭТ БОДОГДОЖ БАЙЛААЧ ХУУЛЬ БУС БАЙДАГ НЬ БАЙДАГ ЗҮҮЛЬ ЮМ ХЭРЭГ БОЛГОВОЛ БОЛГОДОГ БОЛГОХГҮЙ БОЛ БОЛГОДОГҮЙ Л ЗҮҮЛЬ ДЭЭ
    2016 оны 09 сарын 13
  • Зочин
    ЭХ ЭРХ МЭДЭЛ ТУХАЙН ЦАГТАА БАЙХ ЕСТОЙ МЭТ МАНАГДАЖ БАЛААЧ ХУУЛЬ БУС БАЙДАГ НЬ БАЙДАГ ЗҮҮЛЬ ЮМ ХЭРГ БОЛГОВОЛ БОЛГОДОГ БОЛГОХГҮЙ БОЛ БОЛГОДОГҮЙ Л ЗҮҮЛЬ ДЭЭ
    2016 оны 09 сарын 13
  • Зочин
    Н,Энхбаярын гэх хэргийг ямарч мулгуй хүн хараад сонсоод хэлмэгдүүлэлт гэдгийг мэдэж байгаа, ,Хуулчид маань хүн хэлмэгдүүлхэд л гар бие бүү оролцоорой,Дараа ньүйл нь ирэхэд наад улс төрчид чинь та нарыг минь хамгаалахгүй шүү.Зовлонг үзэж золиослогдож явсан хүн хэлж байна.Амьддаа бие биенээ хайрла үнэн үг шүү.
    2016 оны 09 сарын 13
  • Зочин
    Идэж уугаагүй юм бол аль эрт энэ асуудлаас салахад яана аа
    2016 оны 09 сарын 13