Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Намайг С.Зоригийг хөнөөсөн, бүрэлгэсэн хэрэгт хууль бусаар дахин сэжигтнээр татлаа. Сонгуулийн дараагаар намайг С.Зоригийг алсан биш алж байхад хажууд нь байсан гэсэн мэдээлэл гаргах болсон. Үүнийг шалгуулахаар Прокурорт хандсан боловч шалгаж өгөхгүй байгаа. Хүний амь нас хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан намайг гүжирдсэн.
Өнгөрсөн тав дахь өдөр энэ хэрэг болсоноос хойш анх удаа надаас хурууны хээ, цусны шинжилгээг анх удаа авсан. Харьцуулсан шинжилгээ хийнэ гэсэн. Яллагдагчаар татна гэдэг чинь тодорхой нотлох баримттай байж байж татдаг. Гэтэл яллагдагчаар татсан хойноо нотлох баримт хайгаад байна. Миний хувьд С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхийг хамгийн их хүсч байгаа. Хэрэв намайг яллагдагчаар татаж байгаа бол хуулийн дагуу л ажлаа явуул" би түүнд нь хэзээ ч саад болохгүй. Дуудсан цагт нь очиж, мэдүүлэг өгнө. Хууль зөрчөөд хийж байна гэдэг чинь өөр зорилготой байна, хэлмэгдүүлэх зорилготой байна гэсэн үг. Тэгээд дандаа сонгуультай үед. 16 жилийн дараа ирээд нөгөө асуудаг зүйлсээ асууж байна. Хэргийг илрүүлэх сонирхлоос өөр сонирхол байна. Олон жил намайг энэ хэрэгтэй холбогдуулах гэж мэдүүлэг авч байгаа ч сая анх удаа ийм зүйл авч байна. Яллагдагчаар татах гэж оролдож байна. Намайг байцааж байгаа мөрдөн байцаагчид "Наад хүнээ хорь" гэсэн дарамт дээрээс нь үзүүлж байгаа. Өнөөдөр өгч байгаа мэдээллийг тасалдуулах вий гэдэг үүднээс би зориуд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ гэж та бүхэнд зар хүргэсэн юм" гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна