• Эхлэл
  • Дундаж цалин 888 мянган төгрөг байна

Дундаж цалин 888 мянган төгрөг байна

2016/09/12

Монгол Улсын ажиллагсдын дундаж цалин 888 мянган төгрөг байгаа талаар өнөөдөр Үндэсний статистикийн хорооны Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах шинжээч Л.Цэвээнжав мэдээлэв.

Өнөөдөр тус байгааллагаас энэ оны эхний 8 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах үеэр ийнхүү онцолсон юм. Ажиллагсдын дундаж цалинг гаргахдаа тухайн сард нийгмийн даатгал төлдөг бүх аж ахуйн нэгжийн ажиллагчдын цалингийн жигнэсэн дунджаар тооцдон аж. Өнгөрсөн сард 37.2 мянган аж ахуйн нэгжийн 576.5 мянган ажиллагч нийгмийн даатгал төлжээ. Үүнээс 500-700 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн их буюу 19.7 хувийг эзэлж байгаа бол 300-500 мянган төгрөгийн цалинтай ажилтан 17.5 хувийг бүрдүүлж байна. Хамгийн их буюу 1.3 саяаас 1.5 сая төгрөгийн цалинтай иргэн 4.2 хувийг эзэлж байгаа юм. Уг үзүүлэлтийг дундажлаж үзэхэд эрэгтэй хүмүүсийн дундаж цалин 934 мянга, эмэгтэй ажиллагсад 833 мянган төгрөгөөр цалинждаг гэсэн үзүүлэлт гарсан байна. Салбараар авч үзвэл хамгийн өндөр цалинг уул уурхай, олборлолтын байгууллагын ажилтан 2 сая 31 мянга, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний ажилтан хамгийн бага буюу 835.6 мянган төгрөг байгааг Л.Цэвээнжав хэллээ.

Тэрбээр, “Ажилгүйдлийн албанд 131.9 мянган ажилгүй хүн бүртгэлтэй байна. Энэ нь нийт ажиллах хүчний 10.4 хувийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн сард Ажилгүйдлийн албанд 29.9 мянган хүн шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Сэлэнгэ, Дорнод, Хөвсгөл, Ховд зэрэг аймагт ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 332-729 хүнээр буурсан. Ажилгүй иргэдийн 44.5 хувийг бүрэн дунд боловсролтой иргэд бүрдүүлж байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25.8 хувь, зарлага 1.1 их наяд төгрөг болж 92.6 тэрбум буюу 9.1 хувиар өссөн үзүүлэллтэй байна” хэмээв.


Сэтгэгдэл байхгүй байна

  • Үндэсний статистикийн хорооны Олон нийттэй харилца
    худлаа худлаа тоголсон юам, яаахнуу гэсэн чинь бүүр үхэхнээ
    2016 оны 09 сарын 15
  • өртэй ш дэээ
    ингэж битгий худлаа яриад байгаарай, чүүүд чүүд арай ядан цалингийн дээд хэмжээ 700, доод хэмжээ 250 шүү дээ
    2016 оны 09 сарын 15
  • Zochin
    Tsalin % huviar nemehee bolimoor um. 1 say iin tsaling 10% aar nemehed 1 100 000 tug bolno. 500 000 iin talintai huniih 550 000 tug bolno. Suuliin heden jiliin hugatsaand ingej nemseer tsalingiin zuruu tenger gazar shig l bolj baina.
    2016 оны 09 сарын 15
  • зочин
    888 -ыг хэдэн хүн аваад байнаа. ингэж худлаа мэдээлэл өгөөд байвал яаж өөдөө гарах юм. Хэт өндөр цалин авдаг хүмүүстэй харьцуулахаар дундаж нь өндөр л гарна ш дээ
    2016 оны 09 сарын 14
  • өртэй хүн
    шаагаад байгаарай
    2016 оны 09 сарын 14
  • 123
    888 ni ch bas yu ve, belegdliin too yu
    2016 оны 09 сарын 14
  • Миний бодол
    Би докторын зэрэгтэй судлаач хүн. 650.000 авахтай үгүйтэй байна. Наад судалгаагаараа бага доромжилоорой.
    2016 оны 09 сарын 14
  • Зочин
    ЯМАР Ч АРГАЧЛАЛ БАЙСАН ДАНДАА ИНГЭЖ ОГТ ХУДЛАА ЮМ ЯРЬДАГ ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА!!!
    2016 оны 09 сарын 13
  • ЗОЧИН
    ХУДЛАА ХУДЛАА ХУДЛАА
    2016 оны 09 сарын 13
  • ЗОЧИН
    ХУДЛАА ХУЦЛАА ШҮҮ ДЭЭ
    2016 оны 09 сарын 13
  • ИРГЭД
    ХУДЛАА ХУЦЛАА ШҮҮ ДЭЭ
    2016 оны 09 сарын 13
  • ИРГЭД
    ХУДЛАА ХУЦЛАА ШҮҮ ДЭЭ
    2016 оны 09 сарын 13
  • ӨВ
    Аргачлал буруугаас худлаа тоо гарсан байна.Эмч нарын цалин тийм биш шүү дээ
    2016 оны 09 сарын 13
  • зочин
    энэ нээрээ ямар баримжаагүй худлаа ярьдаг хүн бэ тэ өөрийнх нь бодож олсон хамгийн бага тоо байх. Ямар аз жаргалтай хүмүүс ингэж амьдралаас хол тасарцан байдаг байнаа.
    2016 оны 09 сарын 13
  • Зочин
    битгий худалаа хуцаад байгаачээ хаана ийм цалин байгаан дундаж цалин 250 төгрөг шүүдээ тэнгэрээс буу нөхөр минь
    2016 оны 09 сарын 13
  • Зочинзочин
    Тиймээ тэр цалин чинь хаана байна.
    2016 оны 09 сарын 13
  • Зочинзочин
    Тиймээ тэр цалин чинь хаана байна.
    2016 оны 09 сарын 13
  • Зочинзочин
    Тиймээ тэр цалин чинь хаана байна.
    2016 оны 09 сарын 13
  • Зочинзочин
    Тиймээ тэр цалин чинь хаана байна.
    2016 оны 09 сарын 13
  • Зочинзочин
    Тиймээ тэр цалин чинь хаана байна.
    2016 оны 09 сарын 13
  • Зочин
    Тиймээ тэр цалин чинь хаана байна.
    2016 оны 09 сарын 13
  • Зочин
    Тиймээ тэр цалин чинь хаана байна.
    2016 оны 09 сарын 13
  • Зочин
    Тиймээ тэр цалин чинь хаана байна.
    2016 оны 09 сарын 13
  • Зочин
    Тиймээ тэр цалин чинь хаана байна.
    2016 оны 09 сарын 13
  • зочин
    ХУДЛАА ЯРИХАА БОЛЬ. ЗАСГИЙН ГАЗРААР ЭРГЭЛДСЭН НӨХДҮҮД ЭНЭ ЦАЛИНГ АВДАГ БАЙХ. БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ӨӨРӨӨ ОЛСОН ЮМ ШИГ ДУРААРАА ЗАРЦУУЛЖ БАЙНА БОЛЬ
    2016 оны 09 сарын 13
  • статис
    ТЭР ӨНДӨР ЦАЛИН ЧИНЬ ХААНА БАЙНА. БИ 29 ЖИЛ АЖИЛЛАСАН ЭМЧ 734 000 ТӨГРӨГНИЙ ЦАЛИН АВДАГ ШИНЭ ЭМЧ НАР БҮР ИНЭЭДТЭЙ. СТАТИСТИКИЙН НӨХДҮҮД ХУДЛАА ХЭЛСЭНИЙХЭЭ ХӨЛСӨНД ТЭР ИХ ЦАЛИНГ АВДАГ БОЛОЛТОЙ
    2016 оны 09 сарын 13
  • Зочин
    ХАА БАЙНА ТЭР ӨНДӨР ЦАЛИН СДА ГЭЖ
    2016 оны 09 сарын 13