• Эхлэл
  • Хүүхдийн мөнгийг хэзээ олгох вэ?

Хүүхдийн мөнгийг хэзээ олгох вэ?

2016/09/12

Сар бүр арилжааны банкуудаар дамжин олгодог хүүхдийн мөнгөө иргэд авч чадахгүй байгаа бөгөөд хэзээ олгогдохыг асуусаар байгаа. Тухайлбал, өнөөдрөөс буюу есдүгээр сарын 12-ноос олгож магадгүй гэсэн яриа гарч, хүлээлт үүсээд байгаа юм. Гэвч зарим банкуудаас тодруулснаар бол өнөөдөр мөнгө олгож эхлээгүй бөгөөд хэзээ олгох нь тодорхойгүй хэвээр байгаа аж.

Хүүхдийн мөнгө олгогдохгүй байгаа шалтгаан нь банкуудад санхүүжилт орж ирээгүйтэй холбоотой аж. “Хаан банк” болон “Голомт банк”-наас тодруулахад, санхүүжилт орж ирээгүй. Хэзээ санхүүжилт орж ирэхийг мэдэхгүй байгаа бөгөөд санхүүжилт орж ирмэгц иргэдэд хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ гэсэн хариулт өглөө. Түүнчлэн санхүүжилт ямар учраас орохгүй байгаа тухай банкныхан мэдэхгүй байгаа аж.

Иргэд:

 - Сар бүр л олгогдох хугацаанаасаа хэтэрч байдаг. Үүнийгээ санхүүжилттэй холбон тайлбарладаг. Ард иргэд тоглоом биш. Энэ мөнгийг авах гэсэн олон хүн бий. Гэтэл ийн хүлээлт үүсгэж, олгоно олгохгүй гэх яриа гарсаар арай хэтэрч байна.

 - Банкууд хэлэхдээ санхүүжилт орж ирээгүй гэж байна. Тэгэхээр тэрхүү санхүүжилтийг банкуудад шилжүүлэх ёстой Засгийн газар, Сангийн яамнаас уяад байгаа бололтой гэлцэж байна

Санхүүгийн хүндрэлтэй байгаа учраас хэмээн долдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгийг олгоогүй байгаа. Албаны эх сурвалжийн мэдээлснээр бол долоо, наймдугаар сарын хүүхдийн мөнгийг энэ есдүгээр сарын эцсээр олгоно хэмээж байгаа юм.

Ч.Гэрэл 

 


Сэтгэгдэл байхгүй байна