Зун, өвлийн цагийн хуваарьт шилжих шийдвэрийг Засгийн газраас гаргасны дагуу яг одоо манай улсад зуны цагийн хуваарь үйлчилж байгаа.
Харин ирэх долоо хоногоос өвлийн цагийн хуваарьт шилжих бөгөөд цаг хугацааны хувьд өөр өөрөөр мэдээлж байгаа юм.
Зарим эх сурвалж есдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө гэсэн бол өөр нэг сайтад есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө цаг ухарна гэжээ.
Тиймээс энэхүү эргэлзээг тайлах үүднээс бид Стандарт, хэмжилзүйн газрын хэвлэлийн албанд хандан баттай хариуг авлаа.
Тус газраас мэдээлснээр:
-Есдүгээр сарын 23-ны баасан гаригаас есдүгээр сарын 24-ны бямба гаригт шилжих шөнө Монгол Улс даяараа өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Шөнийн 02:00 цагаас цагийг ухрааж, 01:00 цаг болгосноор улс даяар зуны хуваариас гарна гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна