МҮОХ-ны байранд Монголын жүдо бөхийн холбооны VI их хурал болж өнгөрлөө.
Тус хурлаар холбооны ерөнхийлөгчийг сонгох санал асуулга болж, Х.Баттулга олонхийн саналаар улиран сонгогдлоо.
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч нь 2016-2020 оны хооронд Монголын Жүдо бөхийн холбоог удирдах юм байна.
Х.Баттулга Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныхоо дараа "Надад итгэл хүлээлгэж байгаад баярлалаа.
Тамирчдын авсан медаль та бүхний хөлс хүчтэй холбоотой байдаг" гэв.
Сэтгэгдэл байхгүй байна