• Эхлэл
  • “Air China”-гийн онгоц ослын буулт хийжээ

“Air China”-гийн онгоц ослын буулт хийжээ

2016/09/14

“Air China” компанийн CA856 нислэгийн онгоц Улаанбаатар хотын “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд 16.30 цагийн орчимд ослын буулт хийсэн тухай эх сурвалж мэдээллээ. Ослын буулт хийсэн CA856 нислэгийн онгоцноос 17.00 цагийн орчимд зорчигчдийг буулгаагүй байсан гэлээ. Мөн онгоц буулт хийх үед далавчны хэсгээс утаа гарч байсан гэсэн мэдээлэл байна. Одоогоор ослын буулт яагаад хийсэн шалтгаанаа “Air China” компани болон нислэгийн багийнхан албан ёсоор тайлбарлаагүй байна.

Энэ онгоц Лондонгоос Бээжин чиглэлд нисч явсан бөгөөд онгоцноос түлш асгарч байсан байж болзошгүй гэнэ.

 


Сэтгэгдэл байхгүй байна