• Эхлэл
  • УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийг шинэчиллээ

УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийг шинэчиллээ

2016/09/15

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны саналаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын ерөнхий хорооны зарим гишүүдийг чөлөөлж, томиллоо.

Ерөнхий хорооны гишүүн Монголын тээвэрчдийн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Ганболд нарыг чөлөөлж Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл,

Зам тээврийн хөгжлийн яамны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт, орчуулагч Н.Буяндэлгэр нарыг хувь нийлүүлэгчдийн хурлаас томилжээ.

Эх сурвалж: News.mn


Сэтгэгдэл байхгүй байна