Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байрлах Нефтийн гарам нь эвдрэл ихтэй байгаагаас замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Тиймээс есдүгээр сарын 16-ны 22 цагаас эхлэн тус гармыг түр хугацаанд хааж засварын ажил хийхээр боллоо.
Тус хэсгийн хоёр зэрэгцээ төмөр замын гарамын эвдрэлийг засах бөгөөд есдүгээр сарын 17-ны 06:00 цагт нээхээр төлөвлөжээ.
Иймээс жолооч, зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо чөлөөтэй замыг сонгож оролцоно уу.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Сэтгэгдэл байхгүй байна