• Эхлэл
  • Онцлох брэнд-“Best buidan”

Онцлох брэнд-“Best buidan”

2016/09/19

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлийн төв талбай хөл хөдөлгөөн ихтэй өнжлөө. Энэ өдрүүдэд сүүлийн жилүүдэд “Ulaanbaatar book fair 2016” номын баяр болохын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулсан.

Эдгээрээс бид энэ удаад үндэсний үйлдвэрлэгч Best buidan” компанийн бүтээгдэхүүнийг онцолж байна. Ингээд “Best buidan буйдангийн төрөлжсөн дэлгүүрийн хэвлэлийн дизайнер Б.Анарын ярилцлагыг хүргэж байна.

- “Best buidan” брэндийг монголчууд сайн мэдэх болсон. Тэр тусмаа загвараа өөрсдөө гарган, өөрсдөө үйлдвэрлэлээ явуулдаг үндэсний үйлдвэрлэгч гэдгээрээ онцлог. Бүтээгдэхүүнүүдийнхээ загварыг хэрхэн гаргадаг бэ. Тухайлбал, буйдангийн хувьд?

- Бест Буйдан ХХК 2004 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа тавилгын засвар үйлчилгээгээр эхлүүлж технологыг судласан, 2009 онд үйлчилгээний зориулалттай буйданг үйлдвэрлэж чанарыг баталгаажуулсан, 2011 онд зах зээлээ судлан монгол хүний хэрэглээнд нийцсэн буйданг үйлдвэрлэж, 2013 онд арьсан буйдан үйлдвэрлэж технологийг шинэчилсэн, 2016 онд үйлдвэрлэлдээ инновацийн шинэчлэл хийж шинэ загваруудыг үйлдвэрлэж одоогоор 58 нэр төрлийн загвартай буйданг үйлдвэрлэж байна.

2015 оноос бид хэрэглэгчийн хүссэн өнгө, загвараар буйдан болон гэр ахуйн бүх төрлийн тавилгыг захиалгаар 3-5 хоногт үйлдвэрлэж байгаа. Улаанбаатар хотод 3, орон нутагт гэрээт борлуулагч болон Буйданжуулах аян хөтөлбөрөөр үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ хүргэн худалдаалж байгаа. Энэ аян-аа 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Бид бүтээгдэхүүний 100% эндээ үйлдвэрлэдэг бөгөөд одоогоор 5 үйлдвэрийн байртайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай бүтээгдэхүүнээ 100 хувь Монголдоо үйлдвэрлэж буй. Буйдангийн загварыг Монголчууд өөрсдөө гаргаж хийдэг. Одоогоор А, B, C, D гэсэн дөрвөн төрлийн загвар гаргаж байгаа. Ерөнхийдөө D загвар нь арьсан материалаар хийгддэг, суудлын буйдангууд юм. Цэвэр арьс, үйлдвэрийн арьс, хиймэл арьс гэсэн материалтай. 

- Хэдэн төрлийн материал, хэдэн төрлийн буйдан үйлдвэрлэдэг  вэ?

- Материалын хувьд 100 төрлийнх байгаа. Нийт 50 төрлийн буйдан үйлдвэрлэдэг.

- Буйдангаас гадна монголчуудын ярьдгаар стинк буюу зурагтын болон бусад эд зүйлсийн тавиур бүхий шүүгээ, ширээ үйлдвэрлэдэг юм байна. Энэ талаараа танилцуулна уу?

- Манай компани буйдангаас гадна стинк буюу ханы тавиур, шүүгээ болон ширээ, гутлын хайрцаг, сандал зэргийг үйлдвэрлэж байна. Стинкний хувьд 4 өөр төрөл, мөн дөрвөн янзын хэмжээтэй байгаа. Мөн сэтгүүлийн ширээг цугт нь хийдэг. Ширээ нь дэлгэгдэж, эвхэгддэг, мөн энгийн төрлөөр хийдэг. Мөн комууд буюу шургуулга, хувцасны өлгүүр зэрэг олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүнд тус бүр нь 4, 4 төрөлтэй.  Харин ширээ нь 5 төрөлтэй. Эдгээрийг 100 хувь Монголдоо үйлдвэрлэдэг.

- Материалаа хаанаас нийлүүлж байна вэ? Нэмж шинэ загвар гаргасан уу?

- Материалаа Орос болон Хятадаас оруулж ирж байгаа. Мөн бүх бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа өгдөг. Одоохондоо 3-4 төрлийн шинэ загвар гаргасан байгаа. Цаашид ч гэсэн буйдангийнхаа тоог нэмэх, загвараа сайжруулах тал дээр анхааран ажиллаж байна.

- Давуу тал нь юу вэ?

- Буйдангийн давуу тал нь толгой амраагчтай. Буйдангийн толгойн байрлах хэсгийг татахад сунаж дэр мэт болно. Мөн нуруу амраагчтай. Хамгийн том давуу тал бол 100 хувь Монголдоо үйлдвэрлэж байгаа гэж дээр өгүүлсэн. Бид үндэсний үйлдвэрлэгч гэдгээрээ бахархдаг. Манай компани 400-гаад ажилтантай.

- Бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгаа вэ? Шинэ ямар үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгож байгаа вэ?

- Үнэ ханшийн хувьд хямд гэхэд болно. Өнгөрсөн амралтын өдрийн үзэсгэлэн худалдаагаар бүтээгдэхүүн маань 10-20 хувь хямралтай худалдаалагдсан. Мөн үйлчлүүлэгчддээ зориулж багцын худалдаа гаргасан байгаа. Нэг багцад буйдан, зурагт, шүүгээ орж байна. Зурагтыг “Номин электроникс”-оос  авч байгаа ба тус компанитай хамтран энэхүү багцын үйлчилгээг эхлүүлээд байгаа.

Мөн “Best buidan” ганц буйдангийн үйлдвэртэй бус “Best style” гэх тавилгын үйлдвэр,  “Best house” байшин барьдаг тусдаа үйлдвэртэй юм байна. Тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар "Best Buidan" пэйж хуудаснаас нь танилцаарай.

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • buugiib
    эруул ахуйн шаардлагад хэр нийцдэг бол. хэрэглэж байгаа фанер дсп зэрэг нь е1 гэсэн стандартад багтаж чадаж байгаа боловуу. Формальдегид гэдэг хорт бодис тогтмол ууршин ялгарч байдагцавуутай юм биш биз.Монголд орж ирж байгаа фанер ламинатан шал дсп зэрэг нь унэ хямд хортой цавуутай. Тэр нь тогтмол агаарт ууршиж хордуулж байдагийг мэддэг анхаардаг хянадаг байгууллага байхгуй.
    2016 оны 09 сарын 28
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 09 сарын 26