Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр н.Цэрэнчимэд нарын гурван хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанаас н.Цэрэнчимэдийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т заасан зүйл ангиар буруутгаж чанга дэглэмтэй хорих ангид 20 жил, н.Төмөрбаатар, н.Батзориг нарыг жирийн дэглэмтэй хорих ангид тус бүр 3.1 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэргийг сануулбал, одоогоос нэг жилийн өмнө буюу 2015 оны аравдугаар сард тусгай албаны гурван ажилтан хоёр найзын хамт Элитийн батальоны дэд ахлагч н.Ууганбаатарыг зодсоны улмаас амиа алдсан гэж ар гэрийнхэн нь хуулийн байгууллагад гомдол гаргасан билээ.
Өмнө нь тус хэргийг шүүх хурал таван удаа хойшилж байжээ. Харин энэ удаад прокурорын байгууллагаас шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн зарим зүйл ангид зааснаар буюу танхайн сэдэлтэйгээр, догшин авирлаж, бүлэглэн бусдад хохирол учруулсан гэж буруутган яллах дүгнэлт үйлдэх саналаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна